Фуад Масум: Бидэнд туслаач
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл хоёр долоо хоногийн хугацаанд АНУ-ын хоёр иргэний аминд хүрсэн билээ. Мөн тус бүлэглэлийн дайчид Иракийн хойд хэсэгт хяналтаа тогтоож гэмгүй олон мянган иргэнийг айдаст автуулаад буй. XXI зууны толгойны өвчин хэмээгдэж буй “Халифын вант улс” бүлэглэлийн тухай орон орны удирлагууд ямар байр суурьтай байгааг хүргье.
5
Хэт даврагчид хяналтаас гарлаа
6
Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерион
Иракийн хэт даврагчдын үйлдэл хяналтаас гарлаа. Тэд АНУ-ын хоёр сэтгүүчийн аминд хүрч, бидэнд сануулга өгсөөр байна. Британи улс АНУ шиг цэргийн ажиллагаа явуулахаа мэдэгдсэний дараа тус бүлэглэлийн тэргүүн Иракийн цөөнх Язидис үндэстэнг устгахаа сануулсан. Тиймээс бид ухаралт хийж, энх цаг ирнэ хэмээн найдсаар байна.
5
Есдүгээр сарын 11-ний халдлага дахин гарахыг үгүйсгэхгүй
4
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама
“Халифын вант улс” бүлэглэл АНУ болон хүн төрөлхтөнд заналхийлж байна. Бид одоо л тэднийг устгахгүй бол тэд 2011 оны есдүгээр сарын 11 шиг халдлага дахин гаргахыг үгүйсгэхгүй. Тиймээс АНУ өнөөдрөөс эхэлж агаараас өгч буй цохилтоо нэмэгдүүлж, шинэ нисгэгчгүй онгоцуудыг илгээсээр байх болно.
6
Иргэдийнхээ амийг заавал нэхнэ
5
АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жое Байдан
Тус бүлэглэлийн дайчдын гарт амиа алдсан хоёр сэтгүүлчийнхээ амийг заавал нэхэж, хариуцлага хүлээлгэх болно. Энэ тулаанд бид ялалт байгуулж, Иракийг ардчилсан, энх улс болгохоо амалж байна.
6
АНУ-д далавч болно
5
Германы Канцлер Ангила Маркель
Герман улс Иракт бие даасан цэргийн ажиллагаа явуулахгүй. Тэгэхдээ Иракийн хойд хэсэгт агаараас цохилт өгч буй АНУ-д туслалцаа үзүүлж, далавч болно.
6
Иракийн ирээдүй харанхуйлж байна
6
НҮБ-ын дарга Бан Ги Мүн
Иракийн ирээдүй “Халифын вант улс” бүлэглэлээс болж харанхуйлж байна. Тэдний үйлдэл хэрээс хэтэрч, хүний амийг тоглоом мэт үзэж байгаа нь таалагдахгүй байна. Миний бодлоор хэт даврагчдын эсрэг цэргийн ажиллагаа сулдсанаас тэд даварч байгаа бололтой.
6
Тэдний барьцаанд олон хүн бий
6
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд
Бид энэ бүлэглэлтэй дайтахаасаа өмнө эхлээд тэдний барьцаанд хэдэн хүн байгааг нарийвчлан мэдэх хэрэгтэй. Иракийн ард түмнийг хамгаалах нь чухал ч барьцаанд байгаа хүмүүсийг мартаж болохгүй. АНУ-ын тагнуулын мэдээнээс харахад тэдний барьцаанд олон хүн бий.
5
Иракт явган цэргээ нэвтрүүлэхгүй
5
Пентагоны тэргүүн Чак Хейгл
Ерөнхийлөгч Барак Обамагийн тушаалаар Иракийн газар нутагт нэг ч явган цэрэг оруулахгүй гэсэн. Хэт даврагч нар АНУ-ын явган цэргүүдэд хэтэрхий аюултай. Тус бүлэглэлтэй тэмцэх хамгийн зөв арга бол агаараас цохилт өгөх.
6
Тэднийг хэн зэвсгээр хангаж байна вэ
5
НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн ард хэн байна. Ямар улс тэднийг зэвсгээр хангаж байгаа нь сонирхол татаж буй.
5
Бидэнд туслаач
7
Иракийн Ерөнхийлөгч Фуад Масум
Эх оронд минь хяналтаа тогтоож, газар нутаг, ард түмнийг минь хүчирхийлж буй “Халифын вант улс” бүлэглэлийг дарахад олон улс туслалцаа үзүүлэх хэрэгтэй байна. Бидэнд туслаач. Иракийн Засгийн газар үнэндээ хүчин мөхөсдөж байна.
5
Иракийн арми дахин ухрахгүй
6
Иракийн Ерөнхий сайд Хайдар Ал Абадид
Ирэх сараас эхлэн Иракийн арми хэт даврагч нартай тулалдах болно. Бид дахин ухрахгүй. Бид дахин ялагдахгүй. АНУ-ын цэргийн хүчээр Иракт ялалт авчрах болно.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ