Хайгуулын экспедиц Буйр нуураас онгоц олжээ

img

Халх голын дайны ялалтын 75 жилийн ойтой холбогдуулан олон улсын хайгуулын экспедиц өнгөрөгч сарын 24-өөс эхлэн ажилласан ба энэ сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжлэх аж. Энэхүү экспедиц нь Улаан-Үд-Улаанбаатар-Чойбалсан-Буйр нуур-Сүмбэр гэсэн чиглэлээр 3600 км замыг туулах юм байна.а

а

Экспедицийн гол зорилго нь Халхын голын дайнд ялалт байгуулсан Зөвлөлт-Монголын дайчдын гавьяа алдарыг мөнхжүүлэх, өсөж буй шинэ үеийнхэнийг эх оронч, олон ургальч үзлээр хүмүүжүүлэх мөн 1939 онд болсон үйл явдлын түүхэн үнэнийг хадгалан авч үлдэхэд оршиж буй юм. Экспедицийн үеэр тулалдаан болж байсан газруудад хайгуул хийх, дайчдын дурсгалд зориулж цэцэг өргөх болон нутгийн иргэд олон нийттэй уулзах ажлуудыг хийж байгаа гэнэ.

р

Тэд энэ хугацаанд отрядын дайчид, улаан армийн цэрэг явсан 53 ахмад дайчинг, олж  уулзан, ярилцсан байна. Мөн БА-3, БА-1 хуягт машинууд болон Буйр нуураас онгоц олж илрүүлжээ. Мөн залуу үед эх оронч үзэл санаа төлөвшүүлэх, түүхийг судлуулах зорилгоор Халхын голын дайнд оролцож байсан, Буриадад амьдардаг ахмад дайчидтай хамтран ажиллаж байгаа аж. Түүнчлэн Баян цагаан уулан дахь "Тавин цэрэг"-ийн хөшөө дурсгалыг дахин сэргээн засварласан зэрэг ажлыг хийж буй юм байна.

р

Олон улсын экспедицийн бүрэлдэхүүнд Буриадын төлөөлөгчдөөс гадна Монгол, Хятадын хайгуулчид багтдаг. Экспедицийн ажлыг зохион байгуулахад Буриад Улсын Боловсрол шинжлэх ухааны яам, Монгол Улсын батлан хамгаалах нийгэмлэг, ӨМӨЗО-ы спорт, аялал жуулчлалын яам (БНХАУ) оролцжээ. Энэ жил “Миний өвөө Халхын голд байлдаж байсан” уралдааны зургаан ялагч экспедицийн бүрэлдэхүүнд багтжээ. оролцож байгаа аж.

х

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
буйр нуурын хагас нь хятадын нутагт ордог гэж дуулсан юм байна.
2014-09-05
hm hm:
behi minee uvuemongold yam baihgyi shyy, gazar gedeg yum, hitaduudiin durgyig hyrgevee.
2014-09-05
zail hujaa:
yahaaraa halhiin goliin oin bayriin tuhai yum bolj bhad china nar tsug niiltsen haiguul hiitsen yavaj bdag bn aa ... yugaa haigaad bgaa hujaa nar ve?
2014-09-04