Уулзалтын өмнө Порошенкотой уулзжээ
НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен “ВВС” агентлагт “НАТО-ийн дээд хэмжээний уулзалт албан ёсоор эхлэхээс өмнө АНУ, Британи, Герман, Австрали, Канад тэргүүтэй 10 орны төрийн тэргүүн Украины Ерөнхийлөгч Петр Порошенкотой уулзсан” гэж ярьжээ. Тэдний уулзалт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний өнөөгийн шийдвэрт нөлөөлж, буулт хийхэд нь туслалцаа үзүүлэх болно гэж Расмуссен онцолжээ.
6
Өнөөдөр НАТО-ийн хурал Уэльсэд эхэлж буй юм. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад Украины дотоод хямралын асуудлаар ярилцах билээ. Мөн Германы канцлерийн хүсэлтээр Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн асуудлаар ярилцахаар шийдвэрлэсэн байна.
6
Обама Украины хэд хэдэн муж, хотод салан тусгаарлагч болон армийнхан харилцан гал зогсоосон явдлыг өндрөөр үнэлж, Путинд талархалаа дэвшүүлсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Путин өчигдөр зүүн хязгаарт байдлыг тогтворжуулах долоон шаардлага бүхий төлөвлөгөөг Украины Засгийн газарт тавьсан ч Порошенко хүлээн авахаас эрс татгалзсан юм.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ