“Халифын вант улс”-ыг устгах төлөвлөгөөг танилцуулав
Британийн Ерөнхий сайд Давид Камерион АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийг устгах төлөвлөгөөгөө танилцуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
а
Энэ тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хэвлэлийнхэнд мэдээлсэн байна. Эхний ээлжинд агаараас өгч буй цохилтоо эрчимжүүлж, хэт даврагч нарт зэвсэг нийлүүлж буй этгээдүүдийг олон улсын хэмжээнд хайхаар болсон гэв. Камерион хэлэхдээ “Тэдэнд зэвсэг нийлүүлж буй хувь хүн бол алан хядагч. Тэдэнд ямар ч өршөөх, хайрлах сэтгэл байхгүй, хүйтэн мөс шиг цэвдэг амьтад” гэжээ. НАТО-ийн хурал Уэльсэд эхэлсэн бөгөөд тус уулзалтаар Украины хямрал болон хэт даврагчдын асуудлаар ярилцах юм. Тус уулзалтад дэлхийн 60 орны удирдлага болон төлөөлөгчид оролцож буй гэв. Обама өчигдөр Иракийн нийслэл Багдад хот руу 350 цэргээ илгээж, хэт даврагч нарт сануулга өгсөн билээ. Тэрбээр “Халифын вант улс” бүлэглэл бууж өгөхгүй бол хүйс тэмтрэх болно” гэсэн юм.
а
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ