Хуримын зураг 5 сая ам.доллар хүрчээ

img

Хэдхэн хоногийн өмнө Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт болон Анжелина Жоли нар Франц улсад нууцаар хуримласан билээ. Тэдний хуримын зураг анх удаагаа “People”, “Hello” сэтгүүлийн нүүр хуудаст гарсан юм. Хосууд хуримынхаа үеэр ганц ч хэвлэлийнхнийг уриагүй бөгөөд дээрх хоёр сэтгүүлд хувийн зурагчнаараа авахуулсан зургаа өгч, нийтлүүлсэн гэнэ.

Тэгвэл “People” сэтгүүлийн ерөнхий редактор Жонна Уэйденмилла Брэд, Жолигийн хуримын зургийг нь авахын тулд 2.5 сая ам.доллар төлсөн гэжээ. Тэрбээр “Тэдний зургийг авахын тулд их хэмжээний мөнгө өгсөн ч бид харамсахгүй байгаа. Хос хоёртоо аз жаргал хүсье. Энэ хурим дэндүү энгийн болсон. Би эхлээд их гайхсан шүү. Жолигийн хуримын даашинз хүртэл өвөрмөц байсан. Тэр бүсгүй хуримынхаа үеэр гоо бүсгүй шиг үзэсгэлэнтэй харагдсан” гэсэн байна.

Мөн “Hello” сэтгүүл тэдний хуримын зураг болон том хүүгээс нь ярилцлага авахын тулд 2.5 сая ам.доллар төлсөн гэдгээ хэлжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

б.дэлгэрцэцэг:
үнэтэй байна шүү
2014-09-05