Украинд 15 сая еврогийн тусламж үзүүлнэ

img

НАТО-гийн дээд хэмжээний уулзалт албан ёсоор эхэлж, 60 гаруй орны Ерөнхийлөгч, төлөөлөгч нар хүрэлцэн ирсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тус хуралдааныг Германы Канцлер нээж үг хэлсэн байна. Тэрбээр “Энэ хуралдааны төгсгөлд нэг гүрний ирээдүй болон олон мянган хүний хувь заяа шийдэгдэх болно. Бид алсын хараатай шийдвэр гаргах хэрэгтэй” гэжээ. Тус хуралдаан хоёр хэсгээс бүрдэх аж. Эхний хэсэгт Укриан болон Оросын асуудлаар хэлэлцэх бол дараагийн хэсэгт Иракт эрхээ тогтоогоод буй “Халифын вант улс” бүлэглэлийн асуудлаар ярих гэнэ.

.

Тэгвэл НАТО Украины Батлан хамгаалах салбарын шинэчлэлд зориулж 15 сая еврогийн тусламж үзүүлэхээр болсон тухай НАТО-ийн нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен мэдэгджээ.  Расмуссен “Энэ мөнгө Украины Батлан хамгаалах, цэрэг армийн салбарт багагүй нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн ОХУ-ын эрх баригчдыг Украины зүүн хязгаарт эрхээ тогтоогоод буй салан тусгаарлагч нарыг зэр зэвсгээр хангахгүй байхыг хүсье” гэжээ.

.

Энэхүү уулзалтад ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров уригдсан ч тэрбээр оролцоогүй байна.

.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
украйныг оростой байлдуулахын тулд хөрөнгө хайрлахгүй байх шив дээ америк болон барууны нусан таглаанууд.гэтэл монгол улсад юу өглөө юу ч байхгүй шүү өмхий ацнууд. мянганы сорилын сангаас 250сая доллар авах гэж яаж үйлээ үзлээ. шалгаруулалтанд нь шалгарчихаад байхад л өгөхгүй байсаар хэдэн жил болж увуулж цувуулж өгсөн нэр зүүсэн дэг новшнууд.
2014-09-05