Ханхүү Чарльз Обамаг дэмжинэ гэжээ
НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад Британийн угсаа залгамжлах ханхүү Чарльз оролцож, орон орны төлөөлөгч нартай мэндчилсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ханхүү АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай биечлэн уулзаж Украин болон Иракийн асуудлаар байх сууриа солилцжээ. Тус уулзалтын дараа ханхүү Обамад хандаж “Таны эхлүүлсэн ажил хэрэг үргэлж бүтэмжтэй байгаасай. Обама болон дэлхийн удирдагч нарт итгэж байна. Та бүхэн хүсээгүй дайны золиос болж буй олон сая иргэнд ялалт авчрах болтугай. Британи улсын угсаа залгамжлах ханхүүгийн хувиар амлахад та бүхнийг үргэлж дэмжихээ амлаж байна” гэж хэлжээ. Тэд Уэльст хотод байрлах “Celtic Manor” хэмээх хүүхдийн эмнэлэгт зочилсон байна.
Уулзалтын дараа ханхүү Францын ерөнхийлөгч Франсуа Олланд болон Германы канцлер Ангила Маркельтай ярилцжээ. Чарльз, Обама нар хамгийн сүүлд 2012 онд Лондон хотноо уулзаж байсан юм.
НАТО-гийн дээд хэмжээний уулзалт хоёр жилд нэг удаа болдог бөгөөд энэ удаагийн хуралдааныг Украины асуудлаас болж хугацаанаас нь гурван сарын өмнө зохион байгуулсан аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ