Хятадад үйл ажиллагаагаа явуулдаг дотоод болон гадаадын компанийн удирдлагуудыг сүрдүүлж, мөнгө авдаг байсан бүлэг сэтгүүлчдийг Бээжингийн цагдаа нар баривчилсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Цагдаагийнхан хагас сарын турш мөрдлөг явуулсны эцэст найман сэтгүүлчийг барьжээ. Баригдсан сэтгүүлчид эдийн засгийн чиглэлээр бичдэг “21st Century Business Herald” сонины сэтгүүлчид гэнэ.
6
Цагдаа нарын мэдэгдсэнээр тус сонины сэтгүүлчид Шанхай, Шэньжэнд байрладаг хоёр пиар агентлагтай хуйвалдан компанийнх нь тухай эерэг, магтсан нийтлэл гаргана хэмээн их хэмжээний мөнгө авдаг байжээ. Мөн мөнгө төлөөгүй тохиолдолд сонин дээрээ тус компанийн тухай зохиомол нийтлэл нийтэлж, сүрдүүлдэг байсан гэв.
6
БНХАУ-ын Соёлын сайд Цай У бусдын нэр хүндэд халдаж, сэтгүүлзүйн нэр хүндийг унагаасан сэтгүүлчдийг “хулгайчид” хэмээн мэдэгдэж тус сонины захирал, редакторыг хүртэл барихыг шаарджээ. Тэрбээр “Баригдсан сэтгүүлчид удирдлагынхаа заавраар энэ ажлыг хийсэн байхыг үгүйсгэхгүй. Цагдаагийнхан сайн шалгах хэрэгтэй” хэмээсэн байна.
6
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |