Олландын экс эхнэрийн тухай ном гаргажээ

img

Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын экс эхнэр Валери Триервейлерийн амьдралыг өгүүлсэн ном худалдаанд гаргасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Олланд болон Валери нар өнгөрсөн дөрөвдүгээр сард салсан билээ. Ерөнхийлөгч жүжигчин Жули Гайет гэх бүсгүйтэй дотно харилцаатай болсны дараа тэд тусдаа амьдарч эхэлсэн юм.

6

Тэгвэл “Paris Match” сэтгүүл  экс тэргүүн хатагтай Валеритэй удаан ярилцсаны эцэст түүний хүүхэд ахуйн цаг, анхны хайр, анхны ажил болон Франсуа Олландтай хэрхэн танилцсан болон ямар шалтгааны улмаас тусдаа амьдрах болсон шалтгаанаа дэлгэрэнгүй ярьж, хэвлүүлсэн “He” номыг зах зээлд гаргасан тухай тус сэтгүүлийн эрхлэгч Катрина Шицаав “ВВС” агентлагт ярьжээ.

6

Тус ном өчигдрөөс Франц, АНУ, Британийн 50 гаруй номын дэлгүүрээр зарагдаж эхэлсэн байна.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ