Путин Обамагаас илүү
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн нэр хүнд өнгөрсөн оныхоос 25 хувиар буурч ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиний ард бичигдэж эхэлсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Энэ оны нэгдүгээр сараас наймдугаар сарын эцэс хүртэл “Google”-ээс Обамагийн талаар 12.5 сая хүн хандсан бол Путиний талаар 14.2 сая хүн хандаж, мэдээлэл авчээ. Мөн твиттерт Обамаг 37 сая болжмор дагадаг бол Путинийг сарын дотор 11 мянган болжмор дагаж нийт 41 сая дагагчтай болжээ.
1
Ажиглагчдын үзэж буйгаар Обама Украины асуудалд хөндлөнгөөс хэтэрхий их оролцож, Орост хориг арга хэмжээ тавьсан нь түүний нэр хүнд огцом буурахад нөлөөлсөн гэв. Путиний нэр хүнд Крымийг эх газартаа нэгтгэсний дараа улам өсчээ. Путинг олон нийтийн сүлжээнд “Агуу удирдагч, дайчин, хүчтэн” хэмээн нэрлэж байгаа бол Обамаг “Худалч, увайгүй урвагч” гэх мэтээр хэлэх болжээ. Обамагаас гадна Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын нэр хүнд буурчээ. Мөн Британийн Ерөнхий сайд Дэвид Камерионы олон нийтийн сүлжээнд эзлэх нэр хүнд нь огцом буурч буйг “Google”-ээс сануулжээ. Олландыг 22 сая болжмор дагадаг бол Камерион 28 сая дагагчтай гэнэ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ