Йоханссон охинтой боллоо
Холливудын уран бүтээлч, жүжигчин Скарлетт Йоханссон өчигдөр Нью Йорк хотын төрөх эмнэлэгт амаржиж охинтой болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр шинээр мэндэлсэн охиндоо Роза хэмээх нэр хайрласан гэж өөрийн твиттер хуудастаа бичсэн байна. Йоханссон “Миний гүнж Роза” хэмээн жиргэжээ. 29 настай Йоханссон болон хүүхдийн бие сайн байгаа гэнэ.
6
Жүжигчин болон түүний сүйт залуу, сэтгүүлч Ромен Дориак нар охиныхоо анхны зургийг хэвлэлийнхэнд худалдахгүй хэмээжээ. Хэрвээ зургийг нь ямар нэгэн аргаар авч, нийтэлсэн тохиолдолд тухайн сонин, сэтгүүлтэй шүүхдэлцэхээ мэдэгдсэн байна.
6
Йоханссон, Дориак нар өнгөрсөн оны есдүгээр сард сүй тавьцгаасан юм. Йоханссон 2008-2011 онд Канадын нэрт жүжигчин Райн Рейнольдстай хуримаа хийж байжээ. АНУ-ын “Esquire” сэтгүүл энэ онд жүжигчин бүсгүйг “Хамгийн дур булаам бүсгүйгээр” хоёр дахь удаагаа шалгаруулсан юм. Тэрбээр хамгийн сүүлд “The Avengers”, “Lucy” зэрэг уран бүтээлд гол дүр бүтээсэн билээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ