Дахин нэг эмч халдвар авав
Либери улсад ажиллаж байсан Америк эмч Рик Сакра эбола вирусын халдвар авсан хэмээн ДЭМБ-аас мэдээллээ. Тэрбээр өчигдөр шинжилгээ өгөх үед халдвар авсан нь илэрсэн байна. Түүнд яаралтай эмчилгээ хийхээр Нью Йорк хот руу тээвэрлэсэн тухай АНУ-ын Эрүүл мэндийн дэд сайд Сильвиа Мэтьюс мэдэгджээ. Халдвар авсан эмчийг Небраска мужийн Омаха хотын эрүүл мэндийн төвд эмчлэхээр болсон гэнэ.
.
Тус вирусээр АНУ-ын гурав дахь эмч ийнхүү халдвар авлаа. Өмнө нь Нигер, Сьерра-Леон улсад ажиллаж байсан Кент Брэнтли, Нэнси Райтбол нар эбола вирусын халдвар авсан юм. Тэгэхдээ тэд туршилтаар гаргаж авсан “Замак” хэмээх бэлдмэлийг тогтмол хэрэглэж, өнгөрсөн долоо хоногт бүрэн эдгэрсэн билээ.
.
Эбола вирусээр нийт 3500 гаруй хүн халдвар авсанюм. Энэхүү бэлдмэлийг халдвар авсан хүмүүсийн 25 хувьд нь туршиж буй ч үр дүнгээ өгөхгүй байна. Өчигдөр тус халдвараар Гвинейд нэг, Либери улсад хоёр хүн амиа алдсан бол Сьерра-Леонд 12 хүн шинээр халдвар авчээ.
.
АНУ-ын Ерөнхийлөгч эбола вирустэй тэнцэх зорилгоор улсынсангаас 75 сая ам.долларыг ДЭМБ-д хандивлахаа мэдэгдсэн юм. Тус холбооны дарга Маргарет Чан дээрх мөнгийг халдвар хурдацтай тархаж буй Либери улсын Эрүүл мэндийн яаманд хандивлахаа мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ