Ди Каприо хуримаа хийнэ
Холливуудын нэрт жүжигчин Леонардо Ди Каприо энэ ондоо багтааж найз бүсгүй “Victoria's Secret”-ийн сахиусан тэнгэр Тони Гарринтай хуримаа хийхээр болжээ. Хосууд өчигдөр Нью Йоркийн гудамжаар зугаалж явах үед Тони сүйн бөгж зүүсэн байсан хэмээн “www.imdb.com” мэдээллээ.
1
Жүжигчин залуу өдгөө 38 настай бол Тони 22 настай юм. Тэд өнгөрсөн тавдугаар сараас эхэлж болзож эхэлсэн бөгөөд саяхнаас хамт амьдрах болсон гэнэ. “TMZ” сайт “Каприогийн ээж Ирмелинд тэднийг танилцуулж, сүй тавих үед нь гэрчээр оролцсон” гэж мэдээлжээ. Гэрчүүдийн мэдээлсэнээр тэднийг өнгөрсөн сарын 21-нд сүй тавьцгаасан гэв. Энэ өдөр Тони 22 нас хүрчээ. Каприогийн хэвлэлийн төлөөлөгч Гай Осири “Каприо, Тони хоёр ирэх арваннэгдүгээр сард хуримаа хийхээр төлөвлөсөн” гэж хэлжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ