“Монгол Улсын гадаад харилцаа” нэвтэрхий тольтой боллоо
Гадаад харилцааны яамны Хүндэтгэлийн танхимд өнөөдөр “Монгол Улсын гадаад харилцаа” нэвтэрхий толь болон “Монголын гадаад харилцаа” номын нээлт боллоо. Нээлтийн ёслолд Гадаад харилцааны сайд Л.Болд, Монголын дипломат төлөөлөгчдийн холбооны гишүүд, үе үеийн дипломатчид, номыг бүтээхэд оролцсон эрдэмтэн судлаачид оролцлоо.
й
Л.Болд: Монголын гадаад харилцааны салбарт түүхэн өдөр байх болно
й
Нээлтийн эхэнд Гадаад харилцааны сайд Л.Болд “Юуны өмнө энэ өдрүүдэд Халхголын 75 жилийн ой тохиож байна. Түүхт ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч 38 ахмад дайчинд төрийн одон медаль гардуулсан. Тэдний дундаас Тамсагийн зургадугаар морьт двизийн 17 дугаар морьт хороонд Штабын дарга, хороон даргаар ажиллаж байсан ахмад дайчин Пунцагийн Шагдарсүрэнг Монгол Улсын баатар цолоор шагнасан билээ. Ахмад дайчин Пунцагийн Шагдарсүрэн нь Монголын Улсын гадаад харилцааг бататгахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн, олон жил энэ салбарт ажилласан тул өнөөдөх хүндэтгэл үзүүлэхээр хүлээн авч байгаа юм. Мөн энэ өдөр Монгол Улс гадаадын улс орнуудтай ямар харилцаа холбоо баримталж ирсэн тухай түүхийн нэвтэрхий толь, гэрэл зурагтай боть номнуудын нээлтийг хийж байна. Энэ бол Монголын гадаад харилцааны салбарт түүхэн өдөр байх болно” хэмээн онцоллоо.
й
П.Шагдарсүрэн: Эх орныхоо үйл хэргийн төлөө амьд байгаа цагтаа сэтгэл зүтгэлээ тавьж явах болно
й
Ахмад дайчин, Монгол Улсын баатар П.Шагдарсүрэн “Би Монголы Улсынхаа тусгаар тогтнолын төлөө тулалдаж, олон улстай харицах харилцааг өргөтгөн хөгжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж явсан юм. Амьдралынхаа 50 шахам жид цэрэг, дипломатын ажил хийж ирсэн. 1939 оны Халхголын дайны үед орос, монголын дайчидтай мөр зэрэгцэн эх орныхоо төлөө тулалдаж явсан бол энх цагт олон улсад монгол улсын харилцааг сайжруулахын төлөө хичээж ажилласан. Халх голын дайнд оролцсоны дараа нам улсын удирдах ажилд дэвшиж, Маршал Х.Чойбалсангийн дэргэд 9 жил ажиллах завшаан олдсон, дараа нь дипломат мэргэжлээр суралцаж төгсөөд Гадаад хэргийн яамны хамгийн доод албан тушаалаас сайд болтолоо 35 жил зүтгэсэн билээ. Миний хөдөлмөрийг төр өндөрөөр үнэлж, цэргийн хамгийн дээд цол болох “Улсын баатар цол” олголоо. Эх орныхоо үйл хэргийн төлөө амьд байгаа цагтаа сэтгэл зүтгэлээ тавьж явах болно.
й
Д.Баярхүү: “Гадаад харилцаа нэвтэрхий толь” номыг бүтээхэд бүтэн нэг жилийг зарцууллаа
й
“Гадаад харилцаа нэвтэрхий толь” номын ерөнхий редактор Д.Баярхүү “Монгол улсын гадаад харилцааны нэвтэрхий толь” нэртэй хоёр боть ном өнөөдөр нээлтээ хийж байна. Би энэ номны ерөнхий редактораар ажилласан. Гадаад харилцааны яамны захиалгаар олон судлаач, эрдэмтэн багш, дипломатч нөхдтэйгээ баг болон ажиллалаа. Хэвлэлийг Непко компании хийж гүйцэтгэлээ. Энэ ном бол монголын дипломат ёсны түүхэнд урьд нь хийгдэж байгаагүй анхны томоохон бүтээл болж байна. Би өөрийн багийг бүрдүүлээд жил орчим боть ном бүтээхээр ажилласан. Өмнө нь монголд энэ төрлийн нэвтэрхий толь бичиг хийж байсан туршлага байхгү й тул маш их хугацаа зарцуулсан, туршлага хуримтлуулсан ажил боллоо. “Гадаад харилцаа нэвтэрхий толь” хоёр боть номноос гадна залуу эрдэмтэн Чунтын Болдбаатарын “Монголын гадаад харилцаа” нэртэй Монголын 100 гаруй жилийн түүхийг фото зургаар харуулсан номын нээлт болж байна. Энэ номонд түүхэн цаг үеийн гэрэл зургуудыг тайлбарын хамт гаргаж, Монгол Улсын гадаад харилцаа хэрэхэн өргөжиж чадсаныг харуулсан бүтээл юм. Тодруулбхл, манай улсын гадаад харилцааны түүхэн замнал, монгол төрийн гадаад бодлогын он дараалал бүхий “Монголын Гадаад харилцаа" түүхэн товчоон, он дарааллын бичиг номыг Герман Улсын хроник брэндийн загвар, дизайн аргачлал, стандарт жишгээр бүтээсэн.
йы
ый
.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ