Блум шинэ найз бүсгүйтэй болов
Жүжигчин Орландо Блум экс эхнэр Миранда Керрээс гэрлэлтээ цуцлуулсаны дараахан олон бүсгүйтэй нэр холбогдож, хэдэн удаа албан ёсоор үерхсэн билээ. Тэгвэл сарын өмнө Шведийн загвар өмсөгч 20 настай Лукке Гломмен гэх бүсгүйтэй үерхэж буйгаа мэдэгдээд байсан жүжигчин залуу дахин өөр найз бүсгүйтэй болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
1
Блумын шинэ найз бүсгүйгээр Испани дуучин 25 настай Эрика Паркер хэмээх бүсгүй тодорчээ. Тэд өнгөрсөн долоо хоногт Лондоны загварын долоо хоногийн үеэр танилцсан гэнэ. Тэрбээр эхнэрээсээ тусдаа амьдраад удаагүй байхдаа Их Британийн загвар өмсөгч 23 настай Лаура Панитай хагас сар орчим хамт амьдарсан билээ.
Харин Миранда саяхнаас Австралийн тэрбумтан Жеймс Пакертай болзох болсон. Гэрчүүдийн мэдээлсэнээр Миранда хүүгийнхээ хамт Паркерийнд амьдарч байгаа гэнэ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ