Баянхошууны нэг км замыг 8-15 ны өдрүүдэд хаана

img

Хувьсгалчдын гудамж, Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замыг өргөтгөн шинэчилж байгаа билээ. Тус ажлын хүрээнд авто замын зурвасын төгсгөлийн 1 км хэсгийг хааж хучилтын ажил гүйцэтгэхээр боллоо.

s

Тодруулбал, Жанцангийн уулзвараас Баянхошууны эцэс хүртэлх 1 км замын хөдөлгөөнийг 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өглөөний 06:00 цагаас 2014 оны 9 дүгээр сарын 15-ныг дуустал бүтэн хаана.

s

Энэ хэсгийн замын хөдөлгөөн болон нийтийн тээврийн хөдөлгөөнийг зохицуулахаар Нийслэлийн Замын цагдаагийн газар, Нийслэлийн Тээврийн газар хамтран ажиллаж байна.

бй

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ