Нийслэлд үйлдвэрлэл технологийн парк байгуулах тухай хэлэлцэнэ

img

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан ирэх даваа гаригт болно. Хуралдаанаар, Хүүхдийн хөгжлийн төв, Ахмадын сувилалыг концессын гэрээгээр барих зөвшөөрөл олгох тухай,  Нийслэлийн нутаг дэвсгэрт цацрагийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөр батлах тухай, Хан-Уул дүүрэгт Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк байгуулах, Налайх дүүрэгт Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

мх

Мөн НИТХ-ын  ээлжит 19 дүгээр хуралдааны товыг  зарлаж, тус хуралдаанаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг батлах тухай хэлэлцэх юм. НИТХ-ын  Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А танхимд 10:00 цагт эхэлнэ.

п

Э.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

-------------------------------------:
davhar chingelgen vagon aeluulahgui bol avto zam agaariin teever hoert aldah tsag oirhon baina
2014-09-07