Монголд 36.2 сая еврогийн төсөл хэрэгжүүлнэ

img

Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ өчигдөр Улаанбаатар хотод болов. Хоёр орны Засгийн газар хоорондын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны энэ удаагийн хэлэлцээ Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй юм.

ө

Монгол Улс, ХБНГУ-ын хоорондын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болох ашигт малтмалын нөөцийн тогтвортой менежментийг хөхиүлэн дэмжих, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, биологийн олон янз байдлыг хадгалах гэсэн 3 чиглэлд болон бусад чиглэлд хэрэгжих 11 төсөл, хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхэд ХБНГУ-ын Засгийн газраас  36.2 сая евро олгохоор боллоо. Энэхүү төслүүд нь 2014-2015 онд хэрэгжинэ.

ө

1990-2013 оны хооронд  ХБНГУ–ын Засгийн газраас Монгол Улсад нийт 310 сая еврогийн хөнгөлөлттэй зээл, тусламж олгожээ.

ө

В.Бат  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

amjilt :
good luck and great success.
2014-09-06
polpol:
te1 irgen be
2014-09-06
иргэн:
өмхий *нууд украйнд хэдэн тэрбум еврогийн тусламжийг хэдхэн сарын дотор үзүүлллээ гээд байгаа мөртлөө монголд 23 жилд дөнгөж 310 саяын зээл тусламж олголоо гэж байгаа биз.ямар их зөрүү вэ яаж алаг үзээд байнаа.
2014-09-06