Хулгайлагдсан охидын 20 нь амиа алджээ
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэл Борно мужид байрлах “Адислал” хэмээх охидын сургуулийн дотуур байрнаас 200 гаруй сурагч охидыг хулгайлсан билээ. Энэхүү хэргийн дараа Нигерийн Ерөнхийлөгч Гүүдлак Жонатан тусгай мөрдөх баг гаргаж, АНУ-ын Тагнуулын ерөнхий газраас тусламж хүссэн ч өнөөг хүртэл охидын байршлыг илрүүлж чадаагүй юм. Тэгвэл тус бүлэглэлийн тэргүүн өчигдөр Засгийн газартаа илгээсэн видео бичлэгтээ хулгайлагдсан охидын 20 нь азгүй тохиолдлоор амиа алдсан гэжээ. Энэ тухай “www.eonline.com” мэдээллээ.
1
Тус бүлэглэлийн тэргүүн Абубакар Шекау “Нэг зүйлийг хэлэхэд 20 охин амиа алдсан. Тэдний таван нь зугтахыг санаархаж, дайчдын бууны суманд өртөж амиа алдсан бол үлдсэн 15 охин халдварт өвчнөөр нас барсан. Эрхэм Ерөнхийлөгч Жонатан бидэнтэй хэлэлцээр хийж, шоронд хоригдож буй 300 дайчныг минь суллахгүй бол энэ охид өдрөөс өдөрт цөөрсөөр байх болно” гэжээ.
1Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ