Обама Клунигийн хуриманд оролцохгүй
Ирэх сарын эхээр Холливуудын нэрт жүжигчин Жорж Клуни өмгөөлөгч Амаль Аламуддинтэй хуримаа хийхээр болжээ. Тэднийг өнгөрсөн сард Итали улсад гэр бүлийнхээ хүрээнд хуримаа хийсэн хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлж байсан ч дээрх мэдээллийг худал цуурхал гэж жүжигчний хэвлэлийн төлөөлөгч “TMZ” сайтад ярьсан удаатай. Удаан хугацааны турш нууц хэвээр байсан жүжигчин залуугийн хурим ирэх сарын 15-нд товлогдсон гэж “www.eonline.com” мэдээллээ.
1
Хуримын ёслолын үеэр сүйт залуугийн гэрчээр жүжигчин Том Круз, Брэд Питт болон Дэвид Бекхэм зэрэг алдартнууд сонгогдсон гэв. Тус хуриманд Холливуудын 50 гаруй алдартнаас гадна Ерөнхийлөгч Барак Обама хүртэл уригдсан байна. Харин Обама тэдний хуриманд оролцохоос татгалзжээ. Ерөнхийлөгч ирэх сараас эхэлж азийн орнуудаар төрийн айчлал хийхээр болжээ. Тиймээс Клунигийн хурим айлчлалтай нь давхцаж буй учир ийнхүү татгалзсан хэмээн Цагаан ордноос мэдэгдсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ