Бандерас найз бүсгүйтэй болжээ

img

Холливудын нэрт жүжигчин Антонио Бандерас өнгөрсөн тавдугаар сард 20 жил ханилсан эхнэр Мелани Гриффитээс салж, 50 саяын хөрөнгөө 40-60 харьцаатай хуваасан билээ. Тэгвэл хэсэг хугацаанд ганцаараа байсан жүжигчин залуу шинэхэн хайртайгаа учирсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

1

Тэрбээр өөрөөсөө 25 насаар дүү Голланд улсын загвсар өмсөгч Николь Кимел гэх бүсгүйтэй үерхэх болсон байна. Шинэхэн хос өчигдөр Итали руу нисэхээр Нью Йорк хотын олон улсын нисэх буудалд байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ. Гэрчүүдийн мэдээлсэнээр тэд өнгөрсөн сард Францын Канн хотод зохион байгуулагдсан кино наадмын үеэр танилцаж, саяхнаас албан ёсоор үерхэх болсон гэв.

1

Жүжигчиний экс эхнэр Мелани Гриффит мөн болзоонд явж эхэлсэн бөгөөд ирэх сарын эхээр хүү, охин хоёрынхоо хамтаар Японд хэсэг хугацаанд амьдрахаар болжээ. Мелани хүүхдүүдийнхээ хамтаар Японд амьдрах болсон нь том охин Кармен нь Токиогийн их сургуульд сурахгүй холбоотой гэж “TMZ” сайт мэдээлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

б.дэлгэрцэцэг:
зөв шүү үүүүүүүүүүүүүүүүүүүүүү
2014-09-08