Холливуудын одууд гажигтай
Кантри дуучин Тэйлор Свифт www.hollyscoop.com сайтад ярилцлага өгөх үеэрээ “Холливуудын ихэнх од гажигтай” хэмээн хэлжээ. Тэрбээр “Энэ дэлхий дээр өөрсдийгөө огтхон ч хүндэлдэггүй, гудамжинд хаясан хог шиг биеэ авч явдаг алдартнуудтай ганцхан улс бол Америк. Олон зуун хүний мөрөөдөл дээр гишгэж байж Холливуудын хаалгаар орж ирсэн тэр хүмүүсийг өрөвдөж байна. Жастин Бэйбир, Селена Гомез, Майли Сайрус нар энэ байдлаараа тун удахгүй сураггүй алга болох байх” хэмээн хэлжээ.
1
Тэйлор Свифт өөрийгөө сайн охин гэсэн бөгөөд тэрбээр сүүлийн хоёр жил ганц ч удаа шөнийн клубт ороогүй гэв. Тэйлор “Надад бүжиглэх газар хаа сайгүй л байна. Заавал би шөнийн клубт орж бүжиглэх хэрэгтэй гэж үү. Би тэнд үрсэн цаг хугацаа, мөнгөө хэзээ ч эргүүлж авч чадахгүй шүү дээ” гэж ярьжээ. Энэхүү ярилцлагын дараа Гомез дургүйцлээ илэрхийлж “Миний амьдралд хөндлөнгөөс бүү ор. Чи миний ээж биш” хэмээн жиргэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ