Донецкийн нисэх буудалд хоёр хүн амиа алджээ
Украины зүүн хязгаарын Донецк мужийн нисэх буудалд 40 гаруй насны эмэгтэй охиныхоо хамтаар буудуулж амиа алдсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Цагдаагийнхан энэхүү хэргийг салан тусгаарлагчид үйлдсэн хэмээн үзэж буй ч “Бүгд найрамдах Донецк” улсын тэргүүн хэмээн өөрийгөө өргөмжилсөн Денис Пушилин өөрсдийгөө дээрх хэрэгтээ ямар ч хамааралгүй гэжээ.
ө
Өнгөрсөн долоо хоногийн эхээр тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенко ОХУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар ярьж, харилцан гал зогсоох гэрээг амжилттай байгуулж чадсан юм. Тэгвэл энэхүү гэрээг Денис Пушилин хууль бус хэмээн эсэргүүцэж, Донецк мужаас армийнхан ухрахгүй бол галаа зогсоохгүй гэдгээ мэдэгдсэн байна. Энэ оны хоёрдугаар сард Оросын талыг баримтлагчид Украины зүүн хязгаарын хэд хэдэн хотод хяналтаа тогтоохыг оролдож, мөргөлдөөнийг эхлүүлсэн билээ. Энэхүү мөргөлдөөний улмаас зөвхөн Донецк мужид 1200 гаруй энгийн иргэн амиа алджээ.
х
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ