Ч.Улаан сайд торгуулиа төлжээ
ШӨХТГ-аас Сангийн сайд Ч.Улаанд 960 мянган төгрөгөөр торгууль оногдуулсан билээ. Тэгвэл Сангийн сайд Ч.Улаан тус газраас оногдуулсан торгуулийг төлсөн байна.
э
Сангийн сайд Ч.Улаан төрийн өмчит их дээд сургуулиудын захирлуудад санхүүгийн үйлчилгээгээ Төрийн банкаар түлхүү авах, энэ банкинд байршуулах эс үүсвэрийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэл өгч, тус банкинд давуу эрх олгохыг завдсан. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 13.2.1 Аж ахуй эрхлэгчийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон буюу хязгаарласан, 13.2.7 Аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн хэмээн үзэж, торгууль оногдуулаад байсан юм.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ