Ирак руу дахин нисгэгчгүй онгоц илгээнэ
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр “NBC” телевизэд шууд ярилцлага өгөх үеэрээ Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн эсрэг явуулж буй цэргийн ажиллагаагаа эрчимжүүлж, энэ долоо хоногтоо багтааж дахин нисгэгчгүй онгоц илгээхээ мэдэгджээ.
.
Тэрбээр “Хэт даврагч нар АНУ-ын хоёр сэтгүүлчийн амь насыг санаатайгаар хөнөөж, олон хүнийг айдаст автуулж байна. Тэд ямар ч гэм зэмгүй хүмүүсийг хороож, арчаагүй аргаар эзлэн түрэмгийлэх бодлого явуулж байна. Би өмнө нь хэлж байсан. Энэ бүлэглэлийг өнөөдөр л ялахгүй бол Сири, Йордон, Ирак, Ливи зэрэг улсад тахал шиг тархах эрсдэлтэй. Тиймээс АНУ, Ирак болон хэт даврагч нарын эсрэг явуулж буй агаарын цохилтоо үргэлжлүүлэхээ мэдэгдье” гэж хэлжээ.
_
Ирэх сард Обама Иракийн Ерөнхийлөгч Фуад Масумтай Вашингтон хотод уулзахаар болсон байна. Энэхүү уулзалтаар “Халифын вант улс” бүлэглэлийн явуулж буй алан хядах ажиллагааны талаар ярилцахаар төлөвлөсөн хэмээн Пентагоны тэргүүн Чак Хейгл өөрийн блогтоо бичсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
_
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ