“МН370” сураггүй болоод зургаан сар боллоо

img

Өнгөрсөн гуравдугаар сарын 8-ны өдөр Куала Лампураас Бээжингийн чиглэлд хөөрсөн Малайзын агаарын тээврийн “МН370” онгоц сураггүй алга болсон. Онгоцонд 224 зорчигч болон багийн 15 гишүүн зорчиж явсан юм. Тус онгоцноос өнөөг хүртэл сураг гараагүй бөгөөд өнгөрсөн сараас Энэтхэгийн далайгаас хайх ажиллагааг  дахин эхлүүлсэн юм. Тэгвэл өнөөдөр Куала Лампур, Бээжин хотын төвд “Эргээд ирээч “МН370” нислэгийнхэн” гэсэн бичигтэй футболкоор жигдэрсэн зорчигчийн гэр бүлийнхэн тайван жагсаал зохион байгуулжээ. Мөн Бээжин хотноо байрлах Малайзын Элчин сайдын яамны гадна нэг эрэгтэй өөрийгөө шатаахыг оролдсон тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв. Малайзын удирдлагууд энэ өдөр орон даяар гашуудал зарласан байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

degi:
agaart delbersen n oilgomjtoi. ter tom ongots alga bolno gej yu baihaw dee. hairan saihan hvmvvsiin ami,
2014-09-08
б.дэлгэрцэцэг:
тийм шүү үүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүү
2014-09-08