Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг эсэргүүцэв

img

Египетийн нийслэл Каир хотод ижил хүйстнүүдийн гэрлэлтийг эсэргүүцсэн жагсаал болсон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Өнгөрсөн сарын эхээр тус улсын Засгийн газар ижил хүйстэн хүмүүсийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн юм. Жагсаалд оролцож буй иргэд “Ижил хүйстэн хүмүүс Египетэд хэрэггүй. Тэд улс оронд минь аюул учруулж, өсвөр үеийнхэнд минь буруу үлгэр дуурайлал үзүүлэх болно” хэмээн орилолджээ. Цагдаагийнхан эсэргүүцлийн жагсаалд оролцож буй эмэгтэйчүүдийг хүчээр тарааж, эрчүүдийг нь баривчилжээ.

“AFP” агентлагийн мэдээлсэнээр “Цагдаагийнхан ойролцоогоор 200 гаруй эрэгтэйг барьж, 20 минут орчим хорьсоны дараа сулласан” гэв. Тус улсад ижил хүйстэн 100 гаруй хос байдаг гэнэ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ