Си Зиньпиний айлчлал хойшлогдов
БНХАУ-ын дарга Си Зиньпин энэ долоо хоногт Пакистан улсад төрийн айлчлал хийхээр төлөвлөөд байсан юм. Тус улсын Ерөнхий сайд Наваз Шарифийн урилгаар Си Зиньпин Пакистан улсад гурван хоногийн хугацаатай айлчлал хийх байсан ч нийслэл Карачи хотод эсэргүүцлийн жагсаал эхэлсэнтэй холбоотойгоор айлчлалаа хэсэг хугацаанд хойшлуулсан гэж “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Хятадын талаас энэхүү айлчлал хэтэрхий хүнд нөхцөлд болох эрсдэлтэй учир хэсэг хугацаанд хойшлуулсан. Энэ тухай Си Зиньпин дарга Наваз Шарифт мэдэгдсэн байгаа гэжээ.
:.
Карачи хотод цугларсан иргэд “Си Зиньпин тусламж нэрийдлээр эх газарт минь эзлэн түрэмгийлэх бодлого явуулахыг оролдож байна. Пакистанд амьдарч буй хятад иргэдээ буцаан ав. Бидэнд ажиллах хүч хэрэггүй” гэж бичсэн лоозон барьцгаасан байжээ.
.
Энэхүү айлчлалын хүрээнд Хятад улс Пакистанд 250 сая ам.долларын тусламж үзүүлэхээр төлөвлөөд байсан юм. 2005 оны судалгаагаар Пакистанд хятадын 100 мянга гаруй иргэн амьдардаг гэсэн тоо гарч байжээ.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ