Кейт Моссын амьдралаар кино хийнэ
Загвар өмсөгч Кейт Моссын амьдралаар кино хийхээр болсон тухай “Hollywoodlife.com” мэдээллээ. 1990 онд 16 настай байхдаа “Vogue”, “Vanity-Fair”, “Bazaar” зэрэг сэтгүүлд нүцгэн зургаа нийтлүүлсэний дараа олны анхааралд өртөж, ганцхан жилийн дотор 50 гаруй сэтгүүлийн ковер болж байжээ. Мосс тэр ондоо “Calvin Klein” брэндтэй гэрээ байгуулж, Синди Кроуфордын өв залгамжлагч хэмээн хэлүүлэх болсон юм. Тэрбээр “Chanel”, “Louis Vuitton”, “Versage”, “Dior” зэрэг дэлхийн шилдэг брэндүүдтэй гэрээ байгуулсан цөөхөн загвар өмсөгчийн нэг юм.
5
Өнгөрсөн жил Мосс 40 насныхаа төрсөн өдрөө тэмдэглэж, загварын тайзаа орхиж буйгаа мэдэгдсэн билээ. Тиймээс домогт загвар өмсөгчийн амьдралаар Британийн “Movie Action” кино компани уран сайхны кино хийхээр болсон байна. Энэхүү уран бүтээл ирэх оны эхээр нээлтээ хийх бөгөөд Моссын дүрд Касто Борисена гэх бүсгүй тоглохоор болжээ.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ