Харри найз бүсгүйтэйгээ эргэн нийлэв
Британийн “The Telegraph” сонин ханхүү Харриг өнгөрсөн дөрөвдүгээр сард албан ёсоор салсан экс найз бүсгүй Крессида Бонастайгаа эргэн нийлсэн гэв. “Крессида өнгөрсөн амралтын өдөр ханхүүгийн амьдардаг Норфолк дахь Сандрингем эдлэнгээс ханхүүгийн хамтаар гарч явсан. Тэд их дотно, гар гараасаа хөтлөлцсөн байсан” гэж тус сонинд бичжээ. Гэрчүүдийн мэдээлсэнээр “Харри, Крессида нар гэрлэлтийн асуудлаас болж салцгаасан. Харри гэрлэх хүсэлтэй байсан ч Крессидаг хатан хаан хүлээн зөвшөөрөөгүй учир тэд аргагүй эрхэнд хоёр тийш болсон” гэжээ. Харри найз бүсгүйгээсээ салсаны дараа Женни гэх теннисчин бүсгүйтэй хэсэг хугацаанд болзож байсан юм.
j
II Элизабет хоёр ач хүүгээ угсаа сайтай айлын охинтой гэрлүүлэхийг хүсдэг байсан ч ханхүү Уильям жирийн айлын охинтой хуримаа хийж, эмээгийнхээ дургүйцлийг хүргэсэн удаатай. Уильям, Кейт нарыг үерхдэг байхад хатан хаан нэг бус удаа салгахыг оролдож байжээ.
y
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ