Малайзид гашуудал зарлав
Өнгөрөгч гуравдугаар сарын 8-нд Куала Лампураас Бээжингийн чиглэлд хөөрсөн Малайзын агаарын тээврийн “МН370” онгоц сураггүй алга болсон билээ. Тус онгоцонд 224 зорчигчоос гадна багийн 15 гишүүн зорчиж явсан юм. Тус улсын Ерөнхий сайд Нажиб Разак өнөөдөр орон даяар гашуудал зарлаж, зорчигч болон багийн гишүүдийн гэр бүлээс уучлалт гуйсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.
5
Малайзын Засгийн газрын ордон дээр байрлах төрийн далбааг хагас бөхийлгөж, эмгэнэл илэрхийлсэн байна. Мөн Малайзын эзэн хаан Султан Абдул Халим Муадзам Шах Ерөнхий сайдтай уулзжээ. Эзэн хаан “МН370”-ийн эрлийн ажлыг дахин эхлүүлэхэд улсаас мөнгөн тусламж үзүүлэхээ зорчигчдын гэр бүлд амласан аж. “Malaysia Airlines” компанийн удирдлагууд зорчигчдын гэр бүлийг хүлээн авч, уучлалт гуйсан гэв.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ