Холливуудын одод хэт даврагч нарыг эсэргүүцэв
Холливуудын нөлөө бүхий одод Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн явуулж буй алан хядах ажиллагааг эсэргүүцэж, харамсалтайгаар амиа алдсан АНУ-ын хоёр сэтгүүлчийн амийг нэхэж, твиттерийн тусламжтай эсэргүүцлээ илэрхийлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Өнгөрсөн амралтын өдөр Нью Йорк хотноо сэтгүүлчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах үеэрээ тус бүлэглэлийн далбааг шатаасан юм.
1
“TMZ” сайтын мэдээлсэнээр жүжигчин Жем Керри “Халифын вант улс” бүлэглэлийн шатаж буй далбааг твиттертээ байршуулаад “Одоо зогс. Та нар энгийн иргэдэд аюул учруулж байна. Хүн юм бол хүнлэг байгаач” хэмээн жиргэсэн бол жүжигчин Анжелина Жоли “Баруун Африкийн орнуудыг эбола вирус түгшээж буй бол Ирак, Сири, Йордон, Ливи зэрэг орнуудыг хэт даврагчид заналхийлж байна” гэжээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Бууж өг. “Халифын вант улс” бүлэглэл та нарт гарах гарц байхгүй” гэж жиргэсэн байна. Мөн Холливуудын 50 гаруй одод энэхүү аянд нэгдсэн гэнэ.
Энэхүү аяныг хөтлөгч Опра Унфри санаачилж, бүх орны болжморуудыг нэгдэхийг хүсчээ. Тэрбээр “Бид хүчтэй. Хэт даврагч нарыг бууж өгөх хүртэл жиргэцгээе” гэсэн байна. Өнгөрсөн тавдугаар сард Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийн дайчид хулгайлсан 200 гаруй охиныг суллахыг шаардаж Холливуудын 100 гаруй уран бүтээлч “Бидний охидыг сулла” хэмээх аян өрнүүлж байсан юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ