Онгоцны ослын цаана Орос байгаа гэв
Малайзын агаарын тээврийн “MH17” онгоц өнгөрсөн сарын 18-нд Амстердамаас Куала Лампур руу нисч явахдаа Украины Грабово хотод осолдсоны улмаас 280 зорчигч болон багийн 15 гишүүн бүгд амиа алдсан юм. Ослын дараа Европ болон НҮБ-ын шинжээчид мөрдлөгө явуулсан ч үр дүнд хүрээгүй билээ. АНУ-ын Батлан хамгаалах яамнаас таамаглаж буйгаар “МН17” онгоцыг Украины зүүн хязгаарт эрхээ тогтоохыг санаархаж буй Оросыг талыг баримтлагчид “SA-11” хэмээх пуужингаар харвасан гэжээ. Харин энэхүү мэдэгдлийг Оросын талаас эрс үгүйсгэсэн юм.
6
Тэгвэл өчигдөр Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак дээрх осолтой оросууд хамааралтай хэмээн мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Миний бие “МН17”-ийн дараа Украины Ерөнхийлөгч Петр Порошенкотой хэд хэдэн удаа утсаар ярьсан. Зүүн хязгаарт байлдаж буй армийнхан энэхүү осолтой ямар ч хамааралгүй гэдгээ Ерөнхийлөгч мэдэгдсэн. Ослын цаана салан тусгаарлагч нарыг пуужин болон зэр зэвсгээр хангаж, олон хүний аминд санаатай хүрсэн улс бол Орос. Орос энэ осолтой нягт холбоотой. Би тус улсын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзах санал тавьсан ч тэрбээр өнөөг хүртэл татгалзсаар байна” гэж хэлжээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ