Хэт даврагч охин Камероныг сүрдүүлжээ
Иракийн хэт даврагч “Халифын ван улс” бүлэглэлийн дайчин хэмээгдэж буй 18 настай Ал Жажраву гэх охин твиттертээ Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камероныг тун удахгүй хороож, ахан дүүсийнхээ өршөөг авна хэмээн бичжээ. Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Иракт явуулж буй гэнэтийн ажиллагааг дэмжиж, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм. Мөн Британийн төрийн далбаатай хэд хэдэн нисгэгчгүй онгоцыг Иракийн хойд хэсэгт байрлах Санжир хэмээх уул руу илгээсэн билээ. Тус ууланд Иракийн цөөнх Язидис үндэстэн байршаад, нэг сар болж байгаа юм.
Хэт даврагч охин өчигдөр 15.00 цагт твиттертээ “Дэвид Камерон чи 50 наслахыг хүсч буй бол Иракийн газар нутагт явуулахаар зэхэж буй цэргийн ажиллагаагаа цуцал. Хэрвээ үгэнд минь орохгүй бол харамсалтайгаар амиа алдаж буй ахан дүүс шиг танай ард түмнийг хүйс тэмтрэх болно” гэж жиргэжээ.
Дэвид Камерон энэхүү жиргээнээс огтхон ч айхгүй байгаагаа мэдэгдэж “Иракийн олон мянган иргэнийг хамгаалж, хэт даврагч нарыг устгах болно” гэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ