Нигерийн нисэх буудал үйл ажиллагааг зогсоов
Нигерийн нийслэл Абужа хотод байрлах олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг хэсэг хугацаанд зогсоосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ийнхүү нисэх буудлын үйл ажиллагааг зогсоох болсон шалтгаан нь эбола вирустай холбоотой гэж тус улсын Ерөнхий сайд Намада Самбо хэлжээ.
.
Өчигдөр нисэх буудлаар үйлчлүүлж байсан хоёр хүн эболагийн халдвар авсан байсан учир олон хүнийг хамгаалах үүднээс нисэх буудлын үйл ажиллагааг зогсоож, ариутгал хийж эхэлсэн байна. Халдвар авсан хоёр иргэний нэг нь Нигер, нөгөө нь Сьерра-Леон улсын иргэн байжээ. Тэд өндөр халуунтай байснаас гадна нүүр, гараар нь улаан зүйл туурсан учир нисэхийг ажилчид тэднийг яаралтай тусгаарлаж, шинжилгээ авсан байна. Өвчтөнүүдийг Абужа хотноо байрлах ДЭМБ-ын байранд хэвтүүлжээ.
.
ДЭМБ-ын сүүлийн үеийн мэдээнд дурьдсанаар Либери улсад 1089, Гвинейд 517, Сьерра-Леон улсад 431, Нигер улсад 1, Конго улсад 1 хүн эболагийн улмаас амиа алдсан гэв. Либери улсад ганцхан хоногийн дотор 39 хүн амиа алджээ.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ