Жон Траволта: АНУ-д хэтэрхий цамаан хүмүүс амьдарч байна

img

Холливуудын нэрт жүжигчин Жон Траволтагийн “ELLE” сэтгүүлд өгсөн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

.

-Ярилцлагынхаа эхэнд нэг зүйлийг асуумаар байна. Та “Ice Bucket Challenge” буюу “Мөстэй ус” аянд нэгдэж, өөрийн байр сууриа илэрхийлсэн үү?

-Үгүй. Холливууд гэлтгүй дэлхий даяараа галзуурч, цэвэр усыг хий дэмий үрж, эх дэлхийг уйлуулж байна. Ер нь энэ утгагүй зүйлийг яах гэж зохион байгуулдаг байна. Миний бодлоор хүмүүс үнэхээр өөдгүй зан гаргаж байна. Өөр дээрээ ус асгамаар байгаа бол бохир ус асгах хэрэгтэй биз дээ. Яагаад цэвэр ус хий дэмий үрээд байгааг ойлгохгүй байна.

:

-Тэгвэл та “Ice Bucket Challenge”-ийг эсэргүүцэж буй хүмүүсийн нэг байх нээ?

-Тэгэж хэлж болно. Шал утгагүй зүйлээс болж бусдыг гомдоох хэрэггүй. Бид өнөөдөр өөр дээрээ мөстэй ус асгаад ганцхан минут баярлаж буй. Тэгтэл удны усны хомсдолд орсон Африкийн зарим орны хүмүүст тэр ус алтнаас илүү үнэ цэнэтэй буйг санах хэрэгтэй. Миний бодлоор энэ үйлдлээрээ АНУ хэтэрхий цамаан зан гаргаж байна. Бид энэ үйлдлээрээ нэг ард түмнийг гутааж байгаагаа ойлгохгүй байна. Би мэдээж хэрэг хувинтай усны асуудлаар яриагүй. Толгой дээрээ мөстэй хүйтэн ус бариад, “Би тэрний төлөө, үүний төлөө” хэмээн хий орилж буй залуусыг тэнэг, аргаа барсан гэж бодож байна. Тиймээс томчууд ухамсараа дээшлүүлэх “Ном” аянг эхлүүлэх хэрэгтэй. АНУ-д хэтэрхий цамаан хүмүүс амьдарч байна.

.

-Хэрвээ таныг нэг эрхэм дуэльд дуудвал?

-Татгалзсан хариу өгнө. Яагаад гэж асуухгүй байхыг хүсье. Ингэж хэлж байгааг минь ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна.

.

-Хэрвээ таны эхнэр, хүүхдүүд тань “Мөстэй ус” аянд нэгдвэл?

-Ийм тэнэг үйлдэл хийхгүй гэдэгт нь итгэлтэй байна. Би гэрийнхэндээ итгэдэг.

.

-Та ирэх сард 60 нас хүрнэ. Энэ өдрийг хэрхэн тэмдэглэх бодолтой байна?

-Тэмдэглэхгүй ээ. Хэрвээ 30 настай байсан бол тэмдэглэж болох л байх. Тэгэхдээ 60 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэнэ гэхээр сэтгэл өвдөөд байна. Ийм хөгшин үхэр болчихлоо гэж үү. Хүүхнүүд намайг маргаашнаас өвөө гэж дуудах байхдаа. /Инээв/ Хөгшин үхэр Жон Траволта. Яанаа онцгүй сонсогдож байна шүү.

.

-Саяхан амиа алдсан жүжигчин Робин Уильямстай та 2009 онд “Хөгшин ноход” гэдэг кинонд 60 нас хүрсэн ч өөрсдийгөө залуухан гэж боддог эрчүүдийн дүрд тоглосон. Тэгвэл энэ зохиол таны амьдрал дээр ирчихлээ?

-Робин Уильямс чи миний зүрхэнд үүрд мөнх орших болно. Тиймээс “Хөгшин ноход” кино... таны асуултад хэрхэн хариулахаа мэдэхгүй байна. Уучлаарай. Анд минь чи яагаад ийм эрт явчихваа.

.

-Та өөрийнхөө аль хэсэгт дургүй вэ?

-Эрүүнийхээ доод хэсэгт. Залуу байхад ичдэг ганц зүйл минь байж дээ. Өсвөр насны хүү байхад ч хэцүү байсан шүү. Охидтой яриа өдөхөөр очих үед “Ийм муухай эрүүтэй хүнтэй ярихгүй ээ” гээд л татгалздаг байсан. Хэрвээ тэр үед гоо сайхны хагалгаа өнөө үеийнх шиг төгс байсан бол шал өөр Жон Траволта байх ч байсан юм билүү.

.

-Тэгвэл та эмэгтэйчүүд шиг нас нэмэх бүртээ тольныхоо өмнө суугаад уйлдаг байх нээ?

-Эрэгтэй хүн уйлж болохгүй гэсэн хууль байхгүй шүү дээ. Би нас нэмэх бүртээ за “нэг жилийн хугацаанд юу хийв дээ” гэж өөрөөсөө асуудаг. Асуулт минь хариулттай байвал би сэтгэлээр унадаггүй. Харин асуулт минь хариултгүй байвал би гутралд автдаг.

.

-Та ээжийнхээ тухай яриач. Таныг урлагийн замд оруулсан ачтан гэж сонссон?

-Тийм ээ. Миний ээж бол газар дээр буусан сахиусан тэнгэр. Ямар үзэсгэлэнтэй байсан гээч. Би ээж шигээ эхнэртэй болохын тулд хэтэрхий удаан хугацаанд амьдарсан. Ээж минь миний бүх амьдралыг гэрэл гэгээтэй болгосон ганцхан ачтан.

_

-Та бол ажилгүй болно гэж айлтгүй, хос мэргэжилтэй нэгэн. Ингэхэд яагаад нисгэгчийн мэргэжлээ ашиглаж мөнгө олохгүй байгаа юм?

-Тийм ээ, энэ бол миний хоёр дахь амьдрал. Өөрийгөө агаарын тээврийн салбарын нэг хэсэг гэж төсөөлөхөд сайхан байдаг. Нисч байхад бүх зүйл мартагдаж, зөвхөн онгоцоо хэрхэн жолоодох вэ гэсэн бодол толгойд эргэлддэг. Надад 10 гаруй онгоц бий.

_

-Та Холливудын хамгийн үнэнч, сайн эцгүүдийн нэг. Эцэг болгон ийм байдаггүй шүү дээ?

-Би бага байхаасаа л жаахан хүүхдэд их хайртай байсан. Хамаатныхаа жаалууд, охидтой тоглох их дуртай. Гэтэл өөрөө 38 настайдаа аав болсон. Их орой ч гэсэн жаргалтай байна. Келли бид хоёр гэрлэсний дараа Жетт хүү маань төрсөн. Зөвхөн хүүхэд гэлтгүй хайртай хүндээ ч сэтгэлийн үгээ харамгүй хэлж байх хэрэгтэй.

_

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

фен нь:
надад харин эрүү нь их гоё харагддаг, би америк охидоос өөр юмаа, кккккккккк
2014-09-15
12313:
us demii urj bn gedegtei sanal niilj bn aa gehdee hen negen huvidaa arvan ongotstoi baih ni baigal orchniig tuunees ch bagagui geer buzartuulj bga hereg bish uu
2014-09-12
unen:
busad oronii xumuusiig xeleed yaxab,, mongolchuud oorsdoo l xichee, goliin usand mashinaa ugaagaad zogsoj bana shuu dee manai mongolchuud
2014-09-10
ttttt:
manaihan yah vee ugasa ongorson horwoo harin busdiig harj muug n duiraaj ene ertontsoos hurdan ywtsgaay tuul goliig hurdan arhi piv coca colo bolgood jorlongiin usiig hurtel cocca colo bolgochuul yasiin ziwuun bgaa bizdee jorlongoosoo colo uugaad l teed tolgoiruugaa mostei cola asgaad l facebooktee hiigeed sharleed l bugd dagan duuraigaad l usaa hurdan duusgachuul manai oronluu hytaduud orj irehgvi bha
2014-09-10
naraaaa:
zub heljee ys zandmani erdene manai teneg mongolchyyd yyniig ynshij uursniigee zygaatsyylhaa bolimoor um
2014-09-10
жак:
жон чи мөстэй усны талаар ёстой зөв юм хэллээ наад тэнэгүүдээ сургаад өг
2014-09-10
bitgii hudlaa hutsaad bai:
america yaduu buurai orniig moljij amidardag gej hudlaa yarihaa bolitsgoo hoorhii amitad tarhia ugaalgachihsan yum shig baigaa yum. uul uurhain hamgiin tom company america iih bish. uul uurhai america iin undsen ediin zasgiig burduuldeggui!!!. undesten damjsan aguu tom companiud ni avch yavdag. apple microsoft google yahoo gm ford geh met mash olon companiud baigaa. samsung solongosiig chirj bna tegvel america d samsung shig 100 company baina geed bodohgui yu. bitgii hudlaa yumand tarhia ugaalgaj bai!!. uul uurhain akuluud chine australia, canada, british companiud baidag yum
2014-09-10
зочин:
америкчуудыг баян цамаан амьдруулахын тулд баялагтай мөртлөө буурай хөгжилтэй орнуудын ард иргэд ядуу амьдардаг юм тэрийг нь эсэргүүцсэн хувьсгалчдыг өөрсдийн ул*а бэлдсэн тэжээвэр *нуудаараа мөнгө өгөөд даруулдаг юм дээр нь хар пиарын маш сайн хийдэг терорист алан хядагч ардчилалыг уландаа гишгэгч дарангуйлагч энэ тэр гээд элдэвээр нь дууддаг тэгээд болохгүй бол санхүүжүүлээд дайн хийдэг үгэндээ орохгүй байгаа оронуудыг эдийн засгийн хоригоор маш их дарамталдаг.
2014-09-10
zochin :
mustei us deereesee asgaad uxsen xun bna shuu tsaana chin maluudaa uxliin shaltgaan n sudas xagarsan
2014-09-09
зочин:
хайртай хүндээ сэтгэлийн үгээ харамгүй хэлж байх хэрэгтэй... жон траволта
2014-09-09
зочин:
хайртай хүндээ сэтгэлийн үгээ харамгүй хэлж байх хэрэгтэй.
2014-09-09
ус чандмань эрдэнэ:
үүнийг ойлгож ядаад байх юмгүй. усан тэнэг юмнууд толгой дээрээ мөстэй ус асгаад тэнэгтээд байхаар нь хэлсэн, усыг ингэж хамаагүй үрж болохгүй ээ, говьд ус ховор шүү дээ, хайран ус...гэсэн чинь энэ чинь шоу, хүмүүсийг уриалан дуудаж байгаа юм, арай ч дээ хар ус харамлаад энэ тэр гээд сүүлдээ бүр барилцаж авах дээрээ туслан. гадны хүмүүсийг сохроор дуурайдаг эргүү сармагчингууд мөн их байна даа.
2014-09-09
ц.алтай:
сэтгэдэг ухаантай хүн юм байна. түүн дээрээ нэмээд сайн жүжигчин. гоё ярилцлагыг сайн орчуулж тавьсанд баярлалаа. гэрэл гэгээтэй зүйл гэгэлзсэн сэтгэлийг тайвшруулж сэтгэлийн гүн дэх гунигийг сөөм сөөмөөр арилгадаг
2014-09-09
жжжжжжж:
за манайхан ч гэсэн ... нэг их бусдыг муулаад байхаар өөрсдийнхөө дутагдалыг олж хараад засвал дээрсэн ...
2014-09-09
харин тийм ээ:
америкчууд яах вэ монголчууд тэнэг юманд амархан автдаг болохоор бие биеэ facebook- ээр уриад л хувин дүүрэн мөстэй ус толгой дээрээ асгаад мэдрэлдэж байгааг юу гэх вэ. тэрийгээ сайхан юм хийлээ гэж бодож үхэр толгойгоо баясгаж байгаа юм даа.
2014-09-09
irgen:
amerikchuud aimaar zalhuu humuushd .gertee hool hiihgui bnga belen ym idne ajil hiih durgui.
2014-09-09
delgertsetsegt:
sain orchuuldag sonirholtoi material tavidag shu amjilt nergejil negt chini
2014-09-09
zochin:
yag unen amerikchuud mash urelgen stamaa humuus ene hun zub helsen bna
2014-09-09