Малайзын шинжээчид Киевт ирэв

img

“MH17” онгоцны ослын шалтгааныг мөрдөн байцаах ажиллагаанд оролцох Малайзын шинжээчид Украины Киев хотод хүрэлцэн ирсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.  Шинжээчдийн бүрэлдэхүүнд Малайзын 30 гаруй цагдаагийн ажилтан багтсан аж. Тэд онгоцны ослын шалтгааныг гадны оролцоогүйгээр бие дааж мөрдөхөөр болжээ. Энэ талаар Малайзын ЦЕГ-ын дарга Халид Абу Бакар “ВВС” агентлаг ярьсан байна. Тэрбээр “Манай шинжээчид Киев хотод амжилттай ирлээ. Тун удахгүй осол болсон Грабово хотод очих болно. Шинжээчид ослын шалтгааныг бүрэн тогтооно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

:

Малайзын Батлан хамгаалахын сайд Хусейн Хишамуддин маргааш Украин улсад айлчлал хийх билээ. Айлчлалын гол зорилгыг “Гамшгийн бүсэд Малайзын шинжээчдийг нэвтрүүлэх, тэдний аюулгүй байдлыг хангахад оршино. Украины Засгийн газар, цагдаа бидэнд шинжилгээ хийх боломжийг олгоно гэдэгт найдаж байна” сайдын хэвлэлийн төлөөлөгч ярьжээ. Батлан хамгаалахын сайд энэхүү айлчлалынхаа дараа Голланд, Орос улсад зочлох гэнэ.

 :

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ