Гага Дубайд ирлээ
Дуучин Лейди Гага “The ARTPOP Ball” хэмээх аялан тоглолтоо хийхээр Дубай хотод ирсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Гагаг тус улсад ирэх үед 2000 гаруй фэн нь угтан авчээ. Гага тус улсад тоглолтоо хийхийн тулд нэлээдгүй асуудалтай тулгарсан юм. Тэрбээр тоглолтынхоо үеэр биеэ ил гаргасан ямар ч хувцас өмсгөхгүйгээс гадна хэт задгай бүжиг бүжиглэхгүй гэсэн амлалт өгч, тоглолтоо хийх эрх авчээ.
.
Түүний тоглолт энэ сарын 10, 11, 12-нд Дубай хотын “Diamond” цэнгэлдэхэд болох аж. Тоглолт болох цэнгэлдэх 35 мянган хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд гурван өдрийн тоглолтын тасалбар бүгд дууссан хэмээн дуучны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Гага энэхүү тоглолтоо өндөрлүүлсэний дараа Малайз, Тайланд, Филиппин, Хонгконг хотуудад тоглолтоо хийх гэнэ. Тэрбээр нэг жилийн хугацаанд 20 орны 60 гаруй хотод тоглолтоо хийсэн байна.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ