Салан тусгаарлагчид 1200 хоригдлыг суллав
Украины зүүн хязгаарын хотуудад эрхээ тогтоогоод буй салан тусгаарлагчид өчигдөр 19.00-20.00 цагийн үед 1200 гаруй хоригдлыг сулласан тухай тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенко мэдэгдсэн тухай “ВВС” агентлаг уламжлав.
.
Тэрбээр “Өнгөрсөн баасан гаригт Засгийн газар болон салан тусгаарлагчид хоригдол солилцох гэрээг амжилттай байгуулсан. Энэхүү гэрээнд заасны дагуу өнөөдөр 1200 хоригдол гэртээ эсэн мэнд харилаа” гэжээ. Порошенко салан тусгаарлагч нарт эзлэгдээд буй Мариупол стратегийн боомт хотод хийсэн айлчлалынхаа үеэр “Мариупол бол Украин. Бид энэ газрыг хэн нэгэнд алдаж болохгүй” хэмээсэн байна. Ерөнхийлөгч ирэх долоо хоногт зүүн хязгаарын гурван хотод айлчлал хийхээр болжээ. Батлан хамгаалахын яамнаас мэдээлсэнээр “Аюулгүй байдлын улмаас Ерөнхийлөгчийн маршрутыг хэлэх боломжгүй” гэжээ.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ