Кейт Мидилттон хоёр дахь хүүхдээ тээж байна

img

Британийн бүхий л сонин, сэтгүүл өнөөдрийнхөө дугаартаа “Угсаа залгамжлах ханхүү Жорж Александр Луи тун удахгүй дүүтэй болно” хэмээн бичсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Гүнж Кейт Мидилттон сүүлийн хэдэн долоо хоногийн турш олны өмнө гараагүй бөгөөд өчигдөр хүүгийнхээ хамтаар хатан хаантай уулзах үеэрээ хэвлэлийнхний дуранд өртжээ. Энэ үед түүний гэдэс нэлээдгүй томорсон байсан бөгөөд тэрбээр жирэмсэн үедээ өмсдөг байсан даашинзаа өмссөн байжээ. Энэхүү мэдээллийн дараа тус улсын Ерөнхий сайд Дэвид Камерон “Баяр хүргье. Британий хаан угсаа мөнхөд оршиг. Шинэ хаанд баяр хүргье” хэмээн жиргэжээ.  Жорж ханхүү мэндэлсэний дараахан гүнжийг хоёр дахь хүүхдээ тээж буй гэх мэдээлэл гардаг байсан юм.  Харин хатан хааны ордны нэрээ нууцалсан нэгэн ажилчин “Гүнжтэн эмэгтэй хүүхэд тээж байгаа. Одоо гурван сартай” гэж ярьжээ.

.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ