Хамгийн сэтгэл татам тамирчныг тодруулжээ

img

“People” сэтгүүл 2014 оны хамгийн сэтгэл татам тамирчныг санал асуулгаар тодруулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү санал асуулгад “Реал Мадрид” болон Колумбын шигшээ багийн тоглогч Хамес Родригес тодорч, жагсаалтыг тэргүүлжээ. Бразилд болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Хамес Родригес зургаан гоол оруулж шилдэг мэргэн бууч болсон билээ. Харин жагсаалтын удаах байрт Германы шигшээ багийн хагас хамгаалагч Марио Гётце орсон байна.

.

Өчигдөр худалдаанд гарсан “People” сэтгүүл 23 настай Родригесийн зургаар шинэ дугаарынхаа нүүр хуудсыг чимсэн байна. “Тэр их гоё залуу. Гэхдээ түүний ааш, өөрөө байгаа байдал нь надад илүү таалагддаг. Түүнийх нь төлөө би түүнийг хайрладаг” хэмээн хөлбөмбөгчийн эхнэр Даниэла Оспина “People” сэтгүүлд ярьжээ.

.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hahaha:
gomo l baina hog gej.
2014-09-10
kalki:
minii hairiig guitsehgui
2014-09-09