Прают Чан Оча тангарагаа өргөв
Засгийн эрхийг өнгөрсөн дөрөвдүгээр сард авсан генерал Прают Чан Оча Ерөнхий сайдын тангарагаа өргөж, албан тушаалаа хүлээн авсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Бангкок хотын төвд болсон тангараг өргөх ёслолд 10 мянга гаруй хүн оролцож, шинэ Ерөнхий сайддаа ажлын амжилт хүссэн гэж “www.bangkokpost.com” мэдээлэв. Тангараг өргөх ёслолын үеэр тус улсын эзэн хаан Пумипон Адульядетийн бие төлөөлөгч оролцжээ.
.
Ерөнхий сайд Прают Чан Оча өнгөрсөн долоо хоногт албан ёсоор кабинетийн шинэ бүрэлдэхүүнээ танилцуулсан юм. Сайд нарын суудлын гуравны нэгээс илүүд генерал, чөлөөнд гарсан цэргийн албан хаагчид багтсан байна. Армийн төлөөлөгчид Батлан хамгаалах, Санхүү, Гадаад хэрэг, Худалдааны сайд зэрэг гол албан тушаалд томилогджээ.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ