“MH17”-г пуужингаар харвасан гэв
Малайзын агаарын тээврийн “MH17” онгоц өнгөрсөн сарын 18-нд Амстердамаас Куала Лампур руу нисч явахдаа Украины Грабово хотод осолдсоны улмаас 280 зорчигч болон багийн 15 гишүүн бүгд амиа алдсан юм. Тэгвэл онгоц осолдсон тухай Голланд болон Европын холбооны шинжээчид хамтарсан мэдээлэл хийсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
5
Европын холбооны шинжээчдийн албаны дарга Александр Хааг “MH17” онгоц техникийн болон нислэгт явсан хүний буруутай үйл ажиллагаанаас болж осолдоогүй. Учир нь онгоц сөнөхөөс өмнө ямар ч тусламжийн дуудлага хийгээгүй болох нь тогтоогдсон. Мэргэжилтнүүд онгоцны хар хайрцагт бичигдсэн мэдээлэл, агаарын замын хяналтын мэдээлэл, сансрын хиймэл дагуулын болон хэргийн газраас авсан зургуудад шинжилгээ хийж ийм дүгнэлт гаргасан. “МН17”-г пуужингаар харвасан байж болзошгүй” гэж хэлжээ. Голландын Засгийн газар энэхүү осолд Украины салан тусгаарлагчдыг буруутгажээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ