Дамаск хотыг эзэлнэ гэв

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн тэргүүн Бакар аль-Багдад АНУ-ын Засгийн газарт хандсан мэдэгдлийнхээ үеэр Сирийн нийслэл Дамаск хотыг энэ сардаа багаан эзлэх болно хэмээн сүрдүүлсэн тухай “www.globalpost.com” мэдээллээ. Тэрбээр “Обама манай бүлэглэлийн эсрэг явуулж буй цэргийн ажиллагаагаа зогсоохгүй бол иргэний дайны золиос болж буй Сирийн ард түмнийг хүйс тэмтэрч, нийслэл Дамаскийн төвд “Халифын вант улс” бүлэглэлийн далбааг мандуулах болно. Манай бүлэглэл Дамаскийг 20 хоногийн дотор газраас нь тэнгэр хүртэл эзэлж чадна. Мөн Йорданы нийслэл Амманыг ч эзэлж эрхээ тогтоох хүч байна” гэж хэлжээ.

6

Харин Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад хэт даврагчид улс оронд нь ямар ч аюул учруулж чадахгүй хэмээн “Telegraph” сонинд ярьсан байна. Ассад “Халифын вант улс гэх бүлэглэл намайг болон ард түмнийг минь айлгаж чадахгүй. Хэт даврагч нар нэг гүрний өмнө хүчгүй гэдгээ ухамсарлахгүй байна” гэсэн аж.

6

Иракийн нийслэл Багдад хотын гурван дүүргийг хэт даврагчид эзэлж, хяналтаа тогтоосон. Мөн тус бүлэглэл ганцхан долоо хоногийн дотор 200 гаруй охид, бүсгүйчүүдийг хулгайлсан хэмээн АНУ-ын талаас мэдээлжээ.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

йыбөах:
ардчилагчид хүн баривчилдаг л ажилтай болоо юу?
2014-09-11
йыбөах:
зочин бичсэн нь: /103.26.193.17-д ямар юмаа солиороод байгаа нөхөр вэ чи одоо чамайг очиж баривчланаа
2014-09-11
xajuugaas:
boldog yum boldgooroo boljil baig ugaasaa delxii xoximoo tolgoitnuudaar duurtsen bylxaj bna xeregguig tsewerlejil l baig minii ex oron minii xux bogston axan duust min xureeguil bol manid pad alga xoxichin l gej xelii. ugaasaa naana chin yurtuntsiin jam yos yawj bgaa
2014-09-10
уншигч:
ану өөрсдөө тэтгэчихээд , дарна аа гэж ордог аргатай.
2014-09-10
б.дэлгэрцэцэг:
больё оо ооооооооооооооооооооооо
2014-09-10
teneg p a mini:
bitgii mangartaad bai. eronhiilogchelbegdorj, obama hoyrtoi oshirhood yahav, edniig odoo darahgui bol ... medee sain unsh
2014-09-10
зочин:
элээ ниссэн газар сэгтэй,элбэгдорж очсон газар үхэлтэй гэдэг шиг ялаа ниссэн газар өттэй,янк очсон газар дайнтай болжээ.ану одоо больчихмоор юм аа.
2014-09-10