Такси №98
2014-09-10

Ид ажлын өдрийн мэнд хүргэе, манайхаан. Сонин сайхан их л биз дээ. Миний хувьд одоо л ажилдаа жигдэрч байна. Ирэх 7 хоногоос их сонин дуулгах тул энэ удаа оршлоо товчилж байна. Хүрэл уншигч яачихав гэсэн бодол үе үе эргэлдээд л байна. Сураг гарах байгаа… Ахмад буурлуудыг эмчлүүлж буянтай үйл хийхээр шулуудсан Нараадаа талархаж байна. Удахгүй нэг холбогдоно оо. Такси №97 дээр тэр “эр хүн” уншигчийн бичсэн охидуудтайгаа нэг өглөө хөглөдөг бичлэг янзтай. Ханьдаа амьдралдаа хайртайгаа үе үе тэгж мэдэрч байхгүй бол ажил гэсээр байгаад гол үнэтэй зүйлээсээ хөндийрчихдөг юм билээ шүү. Би бас биеэрээ туулсан хүн. Манай уншигчид ер нь сэтгэгдлээрээ заримдаа амьдралын энгийн үнэнийг миний халтуурын бичлэгээс сайхан бичдэг болжээ. Сэтгэгдлүүдээ нийлүүлж бөөгнүүлээд та бүхнээс зөвшөөрөл авч байгаад нэг юм болгоноо Хоовон нь. Нэмж хэлэхэд, намайг энэ тэрүүгээр халтууранд явуулж элдэв асуудал, сайн муу юм сурвалжлуулах бол бичиж үлдээгээрэй манайхаан. Ингээд ажилсаг шаламгай охид залуус болон хүлэг морь, авто машин хоёртоо яг адил хайртай эрчүүдийн талаар өгүүлсэн нэгэн тэмдэглэлээ дор буулгалаа. Таалал орштугай.

_

1.Сумын ойдоо очих гээд машин зээлээд…

Хоёр дээд сургуулийг зэрэг төгсөөд авсан нэг айхтар охинтой таарлаа. Сүрхий сэргэмээр юм ярьж бид хоёр замын бөглөөг ёстой сайхан стрессгүй туулав.

.

З/зорчигч/ -Би 6 сараас баруун аймгуудаар нэг аяллын багтай яваад ирсэн. Аяллаар явбал олуулаа нийлж мөнгөө нийлүүлж байгаад дундаа машин аваад явчихдаг болсон байна лээ. Жижиг машин ерөөсөө алга. Нутгийнхаа ойд очно гээд машин зээлээд уначихсан улс ч их байна лээ дээ ккк.

Х -Сумын ойдоо том очих гээд айн ккк.

З -Гэхдээ хүмүүс л муу хэлээд байгаа болохоос сумынхаа ойгоор аягүй их бүтээн байгуулалтын ажил хийсэн байна ш дээ. Бараг л аймгийнхаа төв шиг болоод тохижчихсон сум байна. Хар замтай, гэрэл чийдэнтэй. Хүмүүс шүүмжлээд л байсан. Очоод үзэхээр их л юм хийсэн байдаг юм байна. Бас тэнд чинь ургийн баяр гэж их болж байна лээ. Тэр баяр чинь одоо цөөхүүлээ цус нь холилдчих гээд байгаа манайх шиг улсад ёстой хэрэгтэй том арга хэмжээ юм биз дээ тэ. Хамаг ах дүүгээ мэдэж аваад. Бараг 120 сум ойгоо хийсэн гэл үү?

Х -Тийм байх шүү.

З -Автобус хэсэг юу болсон юм. Хүмүүс бухимдаад нэлээн юм болсон юм уу ккк.

Х -Өө бүү мэд, богино эргэлттэй л болсон гэсэн.

З -Өөрчлөх хэрэгтэй ш дээ. Хөгжье л гэвэл өөрчлөх хэрэгтэй. Монголчууд хэтэрхий нэг юмандаа дассан байгаа байхгүй юу. Хүмүүс өдөрт 500 төгрөг ганц удаа төлөөд явж байна гэдэг чиь. Дамжих нь л харин дасаагүй хэцүү байсан байх л даа. Гэхдээ сэтгэлгээ рүү нь өөрчлөлт хийх хэрэгтэй юм шигээ. Нийтийн тээвэр ч гэсэн ...ккк. Оюутан байхад ХААИС-ийн оюутнууд нөгөө нэг визагаа үзүүлээд суучихдаг. Тэгээд нөгөө нэг буудалд дээр нь автобуснууд нь бид нараас зугтаагаад хол очоод зогсчихно. Хэдхэн хүн авангуутаа бушуухан хөдлөөд бид нарыг гүйгээд очихоор зугатаана, аймаар. Оюутнууд бараг азаар сууж байгаа юм чинь ккк. Сая хэдэн өдөр адилхан юм болсон юм шиг байна тэ.

Х -Чи ХААИС-ийн юуны ангийг төгссөн юм.

З -Би бас МУИС төгссөн. Хоёр дээд сургууль төгссөн байхгүй юу. Давхар сураад л.

Х -Өө чи чинь харахад жоохон хүүхэд байх шиг байсан. Одоо хэдтэй юм бэ?

З -Хорин дөрөвтэй.

Х -Өө за за, миний арван жил хийх гэж бодож яваа ажлыг амжуулчихсан хүүхэд байна ш дээ.

З -Хоёр сургуульд зэрэг сураад байхад зав гараад л байдаг байсан ш дээ.

Х -Тэгэхээр манай оюутнууд их л назгай байна даа.

З -Назгай ч гэж багадна. Хэдэн жил нэг мэргэжил сонгосон болчихоод тэрийгээ тойрч эргэлдсээр байгаад л 4 жил нь өнгөрчихөж байгаа юм. Ажиллаад явчих чадвартай хэдхэн оюутан л жилд гарч байна. Тэд нар нь гараад бүгд ажлын байртай ш дээ. Хичээгээд зорилготой сураад байгаа юм чинь. Энд оромдож байхаар болдог бол гадаадад л сурчихсан нь дээр санагдаад байгаа юм. Цаг барьж сурна. Хэл сурна. Одоо ажилд орох гэхээр нэгээс хоёр хэлтэй байхыг шаардаж байна ш дээ. Өөрийгөө дайчлах юм бол боломж их байгаа. Одоо надаас нэг ах залуу хоёр сургууль төгсөөд магистр хийчихсэн явж л байна. Одоо энэ миний очих гэж байгаа прокурорын газар ажиллаж байгаа надаас нэг хоёр л ах залуу байна ш дээ.

Х -Оюутнууд хайнга байгаа шүү.

З -Өөрийгөө тааруу сурч байна гэж хэлэх оюутан байхгүй ш дээ. Бүгдээрээ хичээж байна л гэнэ. Тэгсэн мөртлөө фасе энэ тэрд л хамаг цагаа өнгөрүүлж байна. Яг бол аймаар их цагаа үрээд л яваад байгаа юм. Нэг л завгүй хүмүүс. Жилдээ сурсан юм юу ч байхгүй.

Х -Аав ээждээ тустай л юм хийж байгаа юм байна чи.

З -Өө одоо тэр хоёр чинь нөхөр нэхээд байна ш дээ. “Одоо сурч болсон. Амьдралаа зохио” гээд.

Х -За за мундаг охинтой таарлаа. Манай залуус бүгд чам шиг цагийг үнэлж хичээж сурвал тэ.

З -ккк за за танд ч баярлалаа...

.

Эрч хүчтэй, урам зоригтой охины араас өгсөн мөнгийг нь хальт тоолон суухдаа “жоохон залуу байсан бол нэг сайхан сурахсан” гэсэн хөнгөн харуусал төрсөн шүү.

_

2. Аймаар муухайгаар бодсон нь ккк

СУИС-ийн урдаас суусан 25 орчим насны хүүхэн нэг хүнтэй охидыг ямар нэг нууц ажилд явуулах талаар тун ноцтой юм ярилаа. Би ч дэлдийхээрээ дэлдийж сонслоо.

_

Э/эмэгтэй/ -Танд хөөрхөн, тэр ажилд болчихмоор охин байна уу. Надаа ч олдохын хувьд олдож байна л даа. Гэхдээ л ах нарын сэтгэлд нийцэхгүй байна аа. Тэр өндөр нь үү… Уул нь аятайхан охин тэ. Гэхдээ хэл яриа муутай зөрүүд ч юм шиг царайтай санагдсан ш дээ. Би нэг охиныг бол олоод тохироод ажилд нь явуулаад эхэлчихсэн байгаа л даа. Овоо л орлоготой байгаа. Оройдоо нэг сая дөхүүлээд байгаа. Хэт сэргэлэндчихгүй л бол. Тийн овоо юм билээ. Хөдөөний охидууд одоо явахгүй ээ. Хүнтэй ам хэлээ олж чадахгүй. Үргээгээд хаячихна. Одоо нэг хоёр охин л олчихвол дажгүй орлоготой болох гээд байна. Юм хумаа ойлгож байвал тэр жоохон наана цаана байх бол яахав дээ, ямар хамаатай юм... тийн аанхан...

Яриаг нэлээн анхааралтай контролдсон би өөрийн дүгнэлтээ гаргасны эцэст нарийн юмыг нь сайн яриулж авахаар шийдэн “Дүү, чи нөгөө нэг яадаг... цагаар явдаг барьдаг охин хайж байгаа юм уу” гэж шууд асуулаа. Тэгсэн нөгөө охин хойноос намайг чөтгөр харсан юм шиг харж “Юу ...та одоо. Би худалдагч хайж байгаа юм” гэлээ.

Х -Өө хөөрхөн, сэргэлэн мөнгө олдог гээд байхаар нь буруу л юм бодлоо ш дээ кк.

Э -ккк өө, та ямар аймаар юм санадаг юм бэ. Манай ах нар алт мөнгөн эдлэлийн лангуунууд ажиллуулдаг юмаа. Тэрэн дээр чинь хамаагүй хүн бас суулгахгүй ш дээ. Танилын танил ч юм уу, сайн мэдэх тийм охин хайгаад байгаа байхгүй юу...

Х -өөөн би ч буруу л юм бодлоо шүү.

.

3.Ажилтай орлоготой залуу

13-р хорооллын зүүн талаар оройхон Шөнийн зах чиглээд гэлдэрч явлаа. Зэвэргэнд нэлээн даарсан байрын залуу ойрхон автын тийшээ явья гэлээ. “Өнөөдөр нэг балай юмтай шүргэлцээд хамаг ажлаа алдлаа” гэж яриа хөөрөө эхлүүллээ.

.

Х -Өө хаана вэ. Ёстой балай юм болж дээ.

З/залуу/ -Гурван урсгалтай зам дээр би ингээд эргэж байгаа байхгүй юу, туслах замаар. Тэгсэн нөгөө тэнэг Пи чинь цаад эгнээгээр орж ирээд. Би уг нь дохио өгөөд /хоёр гараараа байрлалуудыг дүрсэлж харуулав/ Тэгсэн надад нэг Портер зам тавьж өгч байгаа юм. Би тэгээд гарсан зайгаар нь ороод захын эгнээнд орох гээд хамраа хийтэл нөгөө талаас нэг прусс урсгал сөрж гүйцэж түрүүлж орж ирээд намайг шүргээд гарчихаж байгаа байхгүй юу. Гуперт хаалгаа зуруулаад гарчихаж байгаа юм.

Х -Чинийх ямар машин юм бэ?

З -Нөгөөдөх Прусс, минийх чинь Креста байхгүй юу . Би тэгшрэх гээд миний гупер дөнгөж цагаан зураас даваад ирсэн байгаа байхгүй юу. Тэгээд “Би энэ ерөөсөө яриа байхгүй. Чи яах гэж урсгал сөрж гарч ирсэн юм” гэсэн нөгөө тэнэг чинь “үгүй ээ цагдаагаа дуудна” гээд.

Х -Хэ тэгээд бөөн сунжирсан ажил болсон уу?

З -“Ийм балай юман дээр зүгээр салья” гээд би. Одоо бичиг баримт хураагаад бөөн төвөг болно. Адгийн зарга арав хоног гэж ажлаа алданаа, чи зүгээр явчих гээд байхад пи чинь гүрийгээд. Тэгээд байсан чинь сүүлдээ оодроод баахан мөнгө нэхэх юм яриад. Цагдаа магдаа ирсэн чинь камергүй газар. Гэхдээ цагдаа ирэхэд бүгд л харагдаж байгаа юм чинь. Хэзээ ч урсгал сөрж гүйцэж түрүүлэхгүй ш дээ.

Х -Чи даатгалтай биз дээ?

З -Би ядаж байхад Крестаг хүнээс авчихсан ямар ч даатгал маатгал байхгүй. Пи нар яаж нэг оношилгоогоо хийлгэсэн юм бүү мэд. Тэгээд нөгөөдөхөд нь жоохон засвар хийлгэчихсэн буцаагаад хэдэн төгрөг унагаад шаачихья гэж байсан байхгүй ккк. Гэхдээ Креста чинь бас л төмөр сайтай машин юмаа. Гупер бол чулуу юм байна аа. Урд гуперийг хаалга нь ингээд л шүргээд гарч байгаа юм. Прусс ингээд нидрүүлээд. Тэрнээс миний гупер зүв зүгээр. Пруссийнх бол хаалга нь хадруулчихсан юм шиг зурагдаад . Урд дугуйныхаа хойд хэсгээс хойд хаалганыхаа гол хүртэл. Хоёр хаалганы дунд нэг зай байдаг ч тэрүүгээрээ яраад л гарсан байгаа юм чинь. Тэгсэн цагдаа “чи нэлээн хурдтай явж дээ” гээд пруссийг.

Х -Дүү тэгээд одоо яана даа. Ажил хийдэг үү?

З -Өө яахав. Ажил хийнэ ээ. Би нэг хүнээс мөнгөө авах гэж яваа юм. Би чинь анх Траст трейдийг үүсгэн байгуулахад нь ажиллаж байлаа ш дээ.

Х -Хиаман цех хэцүү байх тэ?

З -Зүгээр ш дээ. Гайгүй.

Х -Үнэр танар ихтэй, чийгтэй гэж бодоод байдаг юм.

З -Үгүй ш дээ. Сайхан шарсан мах л үнэртэйд байна ккк. Нөгөө нэг угаасаа хүнсний юу чинь усархаг л даа. Одоо нэг хиам шахаад гарна ш дээ. Тэгэнгүүт араас нь усан цэвэрлэгээ хийдэг байхгүй юу. Хиам чинь дотроо олон янз. Нэг хиам хийхэд чинь одоо тэр шпризны гол мол бүгдийг нь усаар цэвэрлээд угаагаад унасан хогоо бас усаар хөөгөөд. Тэгээд яахав байнга усны гуталтай ажиллана л даа, бас хэцүү.

Х -Тэгвэл их л цэвэрхэн орчин юм байна тэ?

З -Тэгээд л дараа нь барилгын мужаан болсон. Барилгын мужаан болсон чинь хиаман цехэд ажиллаж байсан цалин малин одоо ингээд л харахад аймаар зөрүүтэй.

Х -Хиаман цех нь илүү байж гэж үү?

З -Үгүй ээ, хиаман цех цалин муу ш дээ. Одоо би чинь барилга дээрээ 14 хоногтоо сая дөрвөн зууг авч байна ш дээ.

Х -Пөөх аймаар авдаг юм байна. Миний 2 сарын түрээсийг 14 хоногт хийчихдэг залуу байна ш дээ чи чинь.

З -Би чинь тав хоногт нэг цутгалт авдаг юм.

Х -Мужаан байж цутгалт авна гэж юу?

З -Би барилгын шат хийдэг байхгүй юу.../ өврөө ухаж нэг барилгын шатны эсхиз маягийн зураг гаргаж ирж.../ одоо жишээ нь энэ шат. Энийг хийж цутгаад, ажиллагаа ихтэй л дээ. Одоо энд нэг... хоёр ...гурав... тав байна уу тэ. Одоо энэ таван шатыг цутгахад чинь хоёр сая таван зуу болно.

Х -Энэ тавыгаа чи тэгээд сардаа цутгаад л хоёр сая таван зууг авна гэсэн үг үү. Болж л байна тэ.

З -Тийн... за ах энэ гүүрний наагуур колонкийн цаагуур хойшоо тэр байрнууд руугаа эргэнэ шүү. Тэнд нэг барьж байгаа байшин байгаа тийшээ л очих гээд байгаа юм.

Бид хоёр өндөр шинэ байшингийн хажууд байх баригдаж буй барилга дээр ирлээ.

З -Би энд нэг шат хийсийн. Аль зун. Тэгээд мөнгөө авах гээд Пи. 7 сараас хойш явуулаад өгөхгүй. Энэ жижигхэн барилга. Тэгээд мөнгөө өгөхгүй цувуулаад авсаар байгаад одоо нэг 200 мянга үлдсэн. 200 мянга чинь мөнгө ш дээ хүний амьдралд.

Х -Бага багаар авахаар тэгээд идчихээд юм болохгүй бас тэ.

З -Тийн эндээс авсан мөнгө ёстой идээ ундаанд яваад юм болоогүй ш дээ нээрээ. За ах май 2000 мянга болох уу баярлалаа. Эндээс нэг мөнгөтэй харих байгаа ккк...

.

4.Машиндаа хайртай Монгол

Жуковын музейгээс хойш чигээрээ өгсөөд дэнж дээр нэг хэдэн байр шинээр ашиглалтад оржээ. Тэнд нэг ачаа бараатай эмэгтэй буулгаад хөдлөх гэтэл дунд хэрийн насны өндөрдүү бор залуу ирж “ийшээ сансар хүргээд өгөөч” гэлээ. Тэгээд “за би машинаа гараашид тавьчихаад ирье, хүлээж байгаарай хөө” гээд нэг Ландад сууж доош гарааш руу орж явчихлаа. Манай залуугийн гэр сансарт байх ба саяхан энд гарааш авсан гэнэ.

.

З -...Тэргээ тавьчихаад харин буцах гэж асуудал юм байна аа. Доош зам ортол такси унаа олдохгүй бололтой юм. Гэхдээ миний энэ хоёр машины гарааш гэсэн үг л дээ. Урдаа машинаа тулгаж хийгээд ард нь миний машин чагтлаад яг багтдаг юм. Тэгээд тэр машинаараа бараг л гараашийн мөнгөө олчихож байгаа л гэсэн үг. Хоёр машины мөнгө төлөхгүй худалдаад авчихсан. Зуны энэ халаалтгүй үед бол хоногийн 2500 болж байгаа юм. Халаалттай үед бол 7500 төгрөг ш дээ.

Х -Гарааш ч чанга үнэтэй юм аа.

З -Би харин судлаад байсан чинь ойр тойронд гарааш чинь ерөөсөө 25 сая, 30 сая гэж байна. Тэгэхэд энэ гарааш чинь 12 сая гээд тэгэхээр нь авчихсан юм.

Х -Өө хамаагүй хямд юм байна тэ?

З -Би аваад хоёр хоноод манай нэг найз авья гэсэн чинь ганц үлдсэн гээд 15 сая гэсэн байна лээ. Тэгсэн бас сэргэлэн нөхдүүд байна аа. Зар аваад харж байсан чинь яг энд минийх шиг гараашийг нэг нөхөр авчихсан 15 сая гээд л ярьж байна лээ. Тэгээд одоо өвөл гараашгүй бол нэг газар гуйж тавина тэгээд л 10 мянгыг өгнө ш дээ ккк. Эхнэр өдөрт 10 мянгыг авья гээд байвал яаж уурлаж байгаа бол доо тэ. Тэгэхэд машиндаа болохорор тоохгүй л өгч байгаа юм ш дээ ккк. Уг нь авгай бол хөөрхий гэрт юм уу хоол унданд л өгөх гээд байгаа ш дээ. Тэгэхэд байхгүй гээд гараад машиндаа нэг түлхүүрийн оосор 10 мянгаар авчихаж байгаа юм бид чинь ккк. Би боддогийн угаасаа Монгол эрчүүд чинь нөгөө морьтой гэдгээрээ унаа хүлэгтээ их хайртай байсан. Тэр нь л энэ одоо машинд уламжлагдаад байх шиг байгаа юм тэ ккк. Би тэгж бодоод байдаг юм.

Х -Нээрээ машиндаа бол мөнгийг нэг гамнахгүй гаргаж байгаа юм аа.

З -Сузуки гэдэг машин чинь өвөл аймаар асдаг тэрэг байна ш дээ. Нэг жоохон юм байдаг. Ёстой ланжгар асна даа. Өвөл байрны үүдэн дээр өдөр шөнө зогсоод маргааш нь дараад л асна. Өөрт нь ирсэн аккумлятор 3 жил асч байна ш дээ.

Х -Миний энэ таксинд ирсэн “такси” гээд аккумлятор нь бас өвөл тоох ч үгүй л эргүүлж байна лээ. Ориг солонгос кумлятор бол бас л өөр юм билээ.

З -Тэрнээс тэр зах энэ тэрээр зараад байгаа бол худлаа юм билээ. Бас юу хөө. Орж ирэнгүүт машины мотор кропны тос масло сольдог. Тэр бол ёстой шал худлаа юм билээ. Би энэ машиныг аваад өөрөөр нь явуулсан хоёр жил явлаа ш дээ. Тэр авангуутаа солиулдаг чинь зүгээр худлаа юм билээ. Аймаар их мөнгөөр шатаж байгаа ш дээ тэ. Тэр чинь ёстой хамгийн буруу юм билээ. Өөрөөр нь явуулаад хааяа нэг татаж үзээд өтгөрч байна уу үгүй гээд харчихаад явж байсан дээр юм билээ дээ хө. Өөрт нь ирсэн юм л зөв юм билээ. Дизель турбод зориулсан тусгай масло байдаг юм билээ. Турбо гээд биччихсэн.

Х -Тийн баймаар юм даа, тэ.

З -Тэр масло бол монголд байхгүй л байгаа ш дээ. Турбо чинь бас өөр. Тослох материал нь өөр байж таараа ш дээ. Тэгэхэд манайхан хамаагүй, зүгээр. Адилхан л гэж тосоо зараад байгаа юм чинь... Машиныг эхнээс өөрөөр нь явуулах хэрэгтэй юм билээ шүү.

.

Ийнхүү машинаа морь хүлэг шигээ хайрлаж анхаарал халамж тавьдаг эрийг хүргэж өглөө. Мань эр буухдаа “Ер нь машиныг өвөл гадаа хаях дэмий юм билээ шүү” гэж надад аминчлан сануулахаа ч мартсангүй.

.

Үүгээр Такси №98 өндөрлөж байна. Та бүхний сэтгэгдлэл болоод сайхан дурсамж, адал явдлаар бичлэг маань улам их баяждаг болсонд баяртай байна. Ирэх өдрүүдэд шөнө оройгүй бас зорилготой явж 100 дахь санал сэтгэгдэл болоод сонин хачин ихийг бичиж үлдээгээрэй.

_

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон Хөх

Shuud.mn
Сонин хачин
nene:
dongoj sayal unshlaa bainga unshmaar goy ymaa
2014-11-29
nene:
dongoj sayal unshlaa bainga unshmaar goy ymaa
2014-11-29
nene:
dongoj sayal unshlaa bainga unshmaar goy ymaa
2014-11-29
nene:
dongoj sayal unshlaa bainga unshmaar goy ymaa
2014-11-29
nene:
dongoj sayal unshlaa bainga unshmaar goy ymaa
2014-11-29
gogo:
hoowondooo amjilt hvsiii bich 2jil orchim tahind yawsan changa l yum bna leeedeee minii mongold namar irjdeee gadaaa servvseeed l
2014-09-12
zarna:
1983 он мерседс комби 230 зарна тоуота ричаст задалсан зарна 99971212
2014-09-12
zarna:
1983 он мерседс комби 230 зарна тоуота ричаст задалсан зарна 99971212
2014-09-12
bilgee:
sain bn u? hoovon bolon busad setgegdel bichisen humuusee. bi buh dugaariig algasgalgui unshdag ch anh udaagaa comment bichij bn. mongoloosoo garaad olon jil bolson bolohoor hoovongiin bichleg hamgiin ih taalagddag. bayarlalaa hoovon ushuu olon saihan adal yavdal bicheerei ho. gadaadad bgaa mongolchuudad ih taalagdadag shu.
2014-09-12
bilgee:
sain bn u? hoovon bolon busad setgegdel bichisen humuusee. bi buh dugaariig algasgalgui unshdag ch anh udaagaa comment bichij bn. mongoloosoo garaad olon jil bolson bolohoor hoovongiin bichleg hamgiin ih taalagddag. bayarlalaa hoovon ushuu olon saihan adal yavdal bicheerei ho. gadaadad bgaa mongolchuudad ih taalagdadag shu.
2014-09-12
bilgee:
sain bn u? hoovon bolon busad setgegdel bichisen humuusee. bi buh dugaariig algasgalgui unshdag ch anh udaagaa comment bichij bn. mongoloosoo garaad olon jil bolson bolohoor hoovongiin bichleg hamgiin ih taalagddag. bayarlalaa hoovon ushuu olon saihan adal yavdal bicheerei ho. gadaadad bgaa mongolchuudad ih taalagdadag shu.
2014-09-12
юм-үз хоовонд:
хоовоон, хүрлээд нэг учир явдал л ургаа болвуу, тэгж байгаад сураг ажиг гарах байлгүйдээ л хэмээн найднам.
2014-09-12
юм-үз:
сайн байцгаана уу? "аймаар муухайгаар бодсонг" чинь дуулаад жаал инээв шивдээ, хоовон минь. үзэгдэх өнгөнөөс аль эсвэл, цаад учир явдлын нь юуг нь ч мэдээгүй, мэдэхгүй байж байгаад бусдын яриан дундуур яваад орчихоор "холион бантан болчихдогийн үлгэр" тохиодогдоо, нэг тиймэрхүү л юм болохыг ч шахаждээ, хэхэхэ. маний хувьд өчигдөржингөө л замд байв, өнөөдөр бас ялгаагүй болтой. гарахаасаа өмнө нээрээ өнөөдөр чинь 3 дахь өдөр хоовонтойгоо, амьдрал хуучилцгаадагчуултайгаа таарч магад гээд ороод ирсэн байж байнаа хө. манай энд намар болоод л, монголчууд бид намрын шар нар ээсэн налгар өдрүүд гэдэгдээ, орсуд болхоор "бабье лето" хэмээн нэрлэдэг тийм л шар нар ээсэн өдрүүд болж байна. намрын ийм сайхан үеийг энд байсан өөрийнхөөрөө нэрлэдэг гэж байгаа, "an indian summer" хэмээн. за за, хөдлөлгүйн горьгүй нь, явж хэргээ гүйцэлдүүлэх минь. эртхэн ирж цул мах ногоо чанана, өнөөдрийн хоол, бүүр нөхөр маань захиалсан гэж байгаа. манай хүнд цул мах идмээр санагдсан юмдагуудаа, хэхэхэ.
2014-09-11
bataa:
amjilt hoovon
2014-09-11
nergui:
sain uu hoowoon bi dugar burig algasahgui unshdag yanz burin nerer ordog bsn odo zuwhun ene nereer l orno ok
2014-09-11
nara:
sain uu.oirdoo zav muutai ajil ihtei blaa.shine hun nemegdsend talarhaj bna
2014-09-11
sain uu:
sain uu hoovon bolon manaihaan bi bas l deeguur orloo shuu ih bayartai bnoo manai zarim humuus yasan oroi unshij bnaa te zavgui bnuu bi esbel ih ertech bnuu kkkk ter oyutan ohin ih myndag yumaa iim zaluuchuud ih boloosoi bilee bas ter mashindaa hairtai zaluu bn kkk ih saihan bichsen bna shuu bayarlalaa hoovondoo
2014-09-11
baatar:
hooh bi barag l airagdahaa shahsan bna shuu hoobon bicheed l bgaarai bi bugdiig dahin un*dl suuj bna daa amjilt
2014-09-11
xoobongiin naiz :
haana bval taxing suuh be xoobkoo
2014-09-10
alien:
interesting notes
2014-09-10
schumacher:
-xoovon bolon unshigchidad aa ene odriin mend xurgye!100-daxi dugaaraas xoish bichleg zogschixov dee l gej sanaa zovnov!kkkkk.
2014-09-10
er hun...:
keke genet taksi niitleliig huleedeg bolchihson b,a shuu shine niitlel b,hgui bolohoor ni 97 deer neg yum bichchiheed harsan chini 98 garchihaj keke . minii talaar setgegdel uram ugsund bayrlaj mi*egeed l b,a shuu hun neeree urmaar amidardag gedeg ih unen ug shuu ingeed bodohoor mongolchuudiin helj yarisan buhen ni urgelj uneniig uguulsen b,dag . bichveruud saihan bolj ehnii ohin sain b,.a shuu idevhitei amidrah ni chuhal shuu oyutnuudiin talaar yag l olood helchihsen b,a shuu ene ih internetiin medeelliig zuv ashiglahgui bol tarhi bas hogiin sav bish...90-d onii ehen ued aav mini heldeg bailaa nagil hel surahgui bol bolohgui shuu huu mini gej... ter ugiig ni yag unendee avaagui yumaa uuriiguu buruutgaj suuna aaviigaa bodoj haayada gantsaarai suuh durtai goyo shuu... hairtai humuusee bainga bodoj baigaarai dotor ongoigood irdeg yum kekke...zaluuchuud ter fi gedeg ugiig mun ih heregledeg bolj dee ter ugiig heleheer helsen ug ni huch avdag yum bol uu kekke oilgodoggui yum... hoovon bas uuriinhuu kulaitoroo bas magtaad avch b,a shuu kekke. amidral engiineerei hachirgui baihaar ulam amttai boldog b,h hoovongiin medeelliig unshihad humsug neg atiraad l neg teniigeed l goyo shuu... ene ih bolson boloogui humuusiin bichsen zahialgat medeelluud unshij b,saas taksigaa un*d setgelee huvaaltsah ni uneheer kaiftai shuu ... hoovon kok chi shuu...
2014-09-10
tugs:
sn u xaya unshdima dajgui bdag unuudriinx jooxon ontsgui bolje
2014-09-10