Шумахер эмнэлгээс гарчээ
“Формула 1”-ийн дэлхийн долоон удаагийн аварга Михаэль Шумахер өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-нд Альпийн нуруунд уулын цанаар гулгаж байгаад осолдож, хэдэн сарын турш эмнэлэгт хэвтсэн билээ.
Тэгвэл Михаэль Шумахер өнөөдөр эмнэлгээс гарч, гэртээ ирсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
,
Түүний биеийн байдал өдрөөс өдөрт сайжирч байгаа бөгөөд гэртээ эмчилгээ хийлгэх боломжтой болсон байна. Шумахер Гренобль дахь эмнэлгийн сэхээн амьдруулах тасгаас Швейцарийн Лозанна хотын эмнэлэгт шилжин хэвтэж байсан юм. Тамирчны эхнэр Коринна “Telegraph” сонинд ярихдаа “Нөхрийн минь бие их сайжирсан. Хэсэг хугацааны дараа өмнөх шигээ эрч хүчтэй болно гэдэгт итгэлтэй байна. Тэр минь олон сарын турш ухаангүй байсан ч олон мянган фэнүүдийнхээ залбирлаар гүн нойрноосоо сэрлээ. Нөхөр болон намайг дэмжиж байсан хүмүүст баярлалаа”хэмээн хэлжээ.
_
Шумахерийг гэртээ харьсаны дараа “Формула 1”-ийн нисгэгч Луис Хамилтон “Баяр хүргэе анд минь. Чамгүйгээр уралдааны зам амтгүй байлаа” хэмээн жиргэсэн байна.
_
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ