“Алдагдал, хаягдлыг алт мөнгө болгоё” төсөл 100 гаруй өрхийг дэмжжээ

img

Дахин хэрэглэх боломжтой хог хаягдлыг анхдагч эх үүсвэрээс нь цуглуулан авч эргүүлэн ашиглах, амьдрал ахуйд хэрэгцээтэй бүтээгдэхүүн хийж борлуулах замаар ажилгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой төслийг ТЕХНОЖ Бизнес Инкубатор Төв НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр энэ оны 7-р сараас эхлэн хэрэгжүүлж байна. “Алдагдал, хаягдлыг алт мөнгө болгоё” санаачлагыг иргэд, олон нийтийн дунд хүргэж буй энэхүү төсөлд хотын захын гэр хороололд голдуу оршин суудаг, Сонгинохайрхан дүүргийн Толгойтын 1, 3, 5, 20-р хороо, Баянхошууны 9, 11-р хороо, Хан-Уул дүүргийн Яармагийн 7, 8-р хороо, Био-ийн 12-р хороо, Чингэлтэй дүүргийн 10-р хорооны нийт 20 бүлгийн амьжиргааны түвшин доогуур 100 гаруй өрх хамрагдаж байна. Тэд өнөөдөр хаягдлаар хийсэн бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж, төслийн үр дүнгийн талаар танилцуулах уулзалт боллоо. Хоёр сарын хугацаанд 35 мянган ам.долларын  хөрөнгө оруулалтаар 100 гаруй өрхийн амьжиргааг дээшлүүлэх боломжийг олгосондоо баяртай байгаагаа уулзалтын үеэр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Байгаль орчны хөтөлбөрийн менежер Б.Бүнчинжав хэлсэн юм.

s

Өнгөрсөн хоёр сард төслийн үйл ажиллагаа тодорхой үе шат, дараалалтайгаар явсан бөгөөд хийгдсэн ажил, үр дүн, бэрхшээл, сургамжуудыг тухай бүр танилцуулж баримтжуулж байсан. Төслийг танилцуулж эхэлснээс хойш хамрагдах өрхүүдийг сонгох, бүлгийн зохион байгуулалт хийх, түүхий эдийн судалгаа, нийлүүлэлт хийх, дэмжих байгууллагуудтай холбоо тогтоох, бүлгүүдийг хэрэгцээт багаж хэрэгсэл, материалаар хангах, цуглуулах, бүтээгдэхүүний зураг, дизайн, загвар, чанар үзэмжийг сайжруулах, технологийн болон ур чадварын сургалтуудыг зохион байгуулах, бүтээгдэхүүний сорил, туршилт, борлуулалт, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих талаар зөвлөгөө, мэдээлэл түгээх, хэрэгцээг судлах талаар ажилласан байна. Түүнчлэн төслийн хүрээнд иргэдийн туршлага солилцох уулзалт, бүлгийн ахлагчдын цугларалтыг тогтмол зохион байгуулж, бүтээгдэхүүний борлуулалтын боломжийг судлах, фэйсбүүк хуудас (6000 гаруй лайк цуглуулсан), онлайн сувгаар дамжуулан мэдээлэл сурталчилгаа явуулах зэрэг ажлыг хийжээ.

s

Үзэсгэлэнд ус, ундаа, жүүсний хуванцар саваар: Хогийн шүүр, том, жижиг сандал, буйдан, хайрцаг, үзэгний сав , тетрапак хайрцгаар: аяны олбог, гэрийн хаяавч, ахуйн цүнх, саравч, илүүдэл хувцсаар: улавч, мужааны болон эзэгтэйн хормогч, гал тогооны болон ажлын бээлий, гутлын алчуур, ажил хэргийн болон ахуйн, зөөврийн компьютерийн цүнх, даавууны өөдсөөр: сандлын олбог, хөлийн гишгүүр, төрөл бүрийн цүнх, цаас,  хатуу цаасан хайрцгаар: чихрийн таваг, ваар сав, ханын цаг, чимэглэл, үзэг харандааны сав, ахуйн хэрэглээний хайрцаг, тоглоомын хайрцаг зэрэг бүтээгдэхүүнийг урлажээ. Нийслэл Улаанбаатар хот зөвхөн нэг өдөрт 1100 тонн хатуу хог хаягдлыг “үйлдвэрлэн”, (Эх сурвалж: Улаанбаатар хотын ЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс) хогийн цэгт цуглуулан шатааж эсвэл булж байгаа тухай баримт байна. Энэ нь нийслэл хотын хүн амын эрүүл мэндэд эрсдэл учруулахын зэрэгцээ байгаль орчыг сүйтгэх шалтгаан болж байна. Хэдийгээр хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгаа ч хог хаягдлыг дахин ашиглах, боловсруулах ажил тодорхойгүй байсаар байна. Орчин үед хэрэглэгдэж буй өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний сав баглаа боодлыг ашиглан тэдгээрийг дахин боловсруулах, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх асар их боломж бололцоо байгаа билээ.

s

Түүнчлэн “Дахин хэрэглэе, ахин ашиглая” уриатай хоёрдогч түүхий эдээр шилдэг бүтээл, бүтээгдэхүүн хийж шалгаруулах уралдааныг Улаанбаатар хотын хэмжээнд  ирэх сарын 15 хүртэл хугацаанд зарлалаа.

sd

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

п.наран:
зөв шүү үүүүүүүүүүүүүүүүүүүүүүү
2014-09-11
сэтгэгдэл:
хөөрхийс тбб уудын нэр хүнд шантаажилж мөнгө ологчдын гайгаар унаад байна шүү дээ
2014-09-10
нам бусчуудын эвсэл:
50 орчим төрийн бус байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн “хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөнөөс зохион байгуулсан “эх орондоо эзэн болцгооё” гэсэн уриатай тайван жагсаал өнөөдөр буюу 9 сарын 10-нд жанжин сүхбаатарын талбай дээр боллоо. харамсалтай нь энэхүү тайван жагсаалыг монголын ямар ч өдөр тутмын мэдээллийн сайт, тв мэдээлэхгүй байж байгаад дөнгөж саяхнаас товчхон мэдээ гаргаж хааяагаа манаж байна. энд үг хэлсэн хүмүүсийн ярьсан бичлэгийг монтажилж, хэлсэн үгийг нь мушгин гуйвуулж мэдээлж байна. бид ийм л чөлөөт хэвлэлтэй орон шүү дээ. ард түмэнд огт мэдээлж болохгүй хаалттай зүйлийг төрийн бус байгууллагууд болон иргэний хөдөлгөөнийхөн мөн ард иргэд ярьсантай энэ нь холбоотой юм. нам бусчуудын эвслийг төлөөлөн үг хэлсэн б.наранбатын үгийг та бүхэнд хүргэе... яг одоогоор монголын нийгэмд бугшсан бүх булай бохир зүйлийн эсрэг, сүүлийн 24 жилд улс эх орныг удирдан залахдаа хөлгүй их далайд хөлөг онгоцоо живүүлж байгаа манан, мүан, махн-н эсрэг, өөрийн болоод үр хүүхэд, эцэг эх, өвгөдийнхөө төлөө иргэний хөдөлгөөнийхөн, намбусчууд гэсэн нэгэн туг далбаан дор бид жанжин сүхбаатарын талбай дээр нэгдэн тэмцэж өөрийн дуу хоолойгоо монголчууддаа хүргэж байна. жинхэнэ бодит ардчилалыг хөгжүүлэх гэж тэмцдэг энгийн ардын дууг нь хориод, улсаас хулгайлсан мөнгөөр худалдаж авсан тв, радиогоор өөрсдийгөө худал магтан хөөргөх, шагнаж урамшуулах манан, мүан, махн-д үг хэлэх эрх чөлөө байдаг болохоос энгийн ард бидэнд үг хэлэх эрх чөлөө, түүнийгээ олонд нийтэд хэлэх, хүргэх эрх чөлөө хаагдаад 24 жилийг үзэж байна. дотоодод болон гадаад улсад өндөр боловсрол эзэмшсэн бидний хэсэг залуус итгэл үнэмшил, бодол санаа, үзэл бодлын нэгэн туг дор нэгдэн монгол эх орноо аврах хөдөлгөөнийг өрнүүлэх зорилгоор нам бусчуудын эвслийг байгуулан ажиллаж байна. монгол түмнийг нам гэдгээр хагалган бутаргаж, улс эх орны баялгийг ард түмний саналыг авалгүйгээр харийнхантай хуйвалдан өдөр шөнөгүй зөөсөөр монгол эх орныг маань африкийн ядуу буурай орон болгон хувиргаж байгааг та бид харсаар нүд нь балай, чих нь дүлий явж улс эх орноо сүйрч мөхөж байгааг харсаар сууна. увс, ховд, баянхонгор, дорнодоор талцан, дов жалганы үзэл хэрээс хэтэрч, албан тушаалын сандал ширээтэйгээ зууралдсан бүхэл бүтэн 24 жилийг бид ардаа үдэж байна. би монгол улсын монгол аймгийн монгол хотод төрсөн жирийн нэг сэхээтний хүүхэд, тэрнээс биш манжийн дарлалд байсан монголыг задлах, хагаргах бодлогын золиос болохыг хүсдэг хүн биш ээ. би монгол улсын монгол аймгийн монгол хотод төрсөн жирийн нэг сэхээтний хүүхэд ээ. төрсөн нутаг жалга, овоо овоохойгоороо талцдаг, төрийн албыг төрлийн алба болгодог мөнгө бүнийг дийлдэг гэсэн үзлийг тунхаглагчид монгол орныг маань муухай харагдуулж байна аа. төр ард түмний хэлхээ холбоог баталгаажуулж, төрд итгэх итгэлийг лавшруулж, бэхжүүлдэг уих-н, аймаг орон нутгийн, ерөнхийөгчийн сонгууль хуурмаг, хулхи, хуйвалдааны шинжтэй явагдсаар байна. ард иргэдийн өгсөн саналыг ард түмний нүдэн дээр тоолдоггүй, баталгаажуулдаггүй, хүний зохиосон компьютерийн программаар тоолдог ганцхан орон дэлхий дээр монгол байна аа. 300 сая хүнтэй америк, 500 сая хүнтэй европын холбооны 28 орон, 123 сая хүнтэй япон гээд бүх орон сонгуулийн санал хураалтын дүнг ард түмний төлөөлтэйгээр баталгаажуулан тоолдог юм. сонгуулийн санал тоолдог машин бол мөнгө тоодлог машин биш, аль нам, аль иргэн хамгийн олон санал авсныг урьдчилан ялгадаг автомат машин гэдгийг бид сайн ойлгож, тооцох хэрэгтэй юм аа. өнөөдөр монголын 200 мянга орчим иргэн харь улсад хүн шиг амьдрахын эрхэнд, сурч, хар ажил хийж, харийн хүнтэй аргагүйн эрхэнд гэр бүл болж байна. өөрийн гэсэн төрсөн нутаг үгүй юм шиг, харь улсын ажиллах хүчний цөм болж байгаа олон мянган эрдэм мэдлэгтэй, чадалтай залуус монгол төр ариун цэвэр болохыг, эд баялаг биш эрдэм мэдлэг үнэлэгдэх цагийг хүлээж суусаар бүхэл бүтэн 24 жил өнгөрч байна. ардчилал гэдэг үг модонд орж, социализм, коммунизм ярьсан хүн адлагдаж, ухаантай онолын мэдлэгтэй амьдралын практиктай зүйл ярьсан хүн тэнэг болж харагдаж, хулхи худал хуурмаг зүйл ярьсан хүн од болж харагдаж байна аа энэ нийгэмд. ардчилал гэдэг бол зүгээр л нийгмийн нэгэн ойлголт, тэрүүгээр хоол хийж болохгүй, ард тмний тархийг угааж болохгүй, түүхийг өөрчилж засаж ч болохгүй эд ээ. ардчилал гэдэг ойлготыг нийгмийн шинжлэх ухааны эрдэмтэд л ярилцаж мэтгэлцэх сэдэв болохоос аль нэг улс орны эрх ашигт үйлчилж, өнгөрсөн үеэе, өвөг дээдсээ доромжилдог ойлгот биш. ард иргэдээ үзэл бодлоор нь ялгаж, хуваадаг, талцуулдаг зүйл ч бас биш ээ. улсын мөнгийг хэдэн миллиардаар нь идсэн манан, мүан, махн-н нөдийг хэлж чадахгүй байж, хажуугаар нь хальт шүргэсэн, хөл дээр нь санаандгүй гишгэсэн, зам тавьж өгөөгүйнх нь төлөө нэг нэгнээ барьж идчих шахам зэрлэг, танхай балмад авиртай болжээ бид. нам дагавал ам тосдоно, манан, мүан, махн дагавал толгой цу*на аа гэдгийг манан, мүан, махн-н бууны * хөлсний алчуур болж яваа нөхдүүд ойлгоцгоо... ард түмний саналыг америкийн санал луйварддаг машинаар луйвардаж гарч ирсэн уих, засгийн газар огцрохыг шаардаж байна. төрийн эрхийг нэр төр цэвэр гадаад болон дотоодод өндөр боловсрол эзэмшсэн шинэ залуу үе удирдах болтугай....
2014-09-10