Индонезид газар хөдлөлт боллоо
Индонезийн Сулавеси аралд өнөөдөр өглөөний 10.00 цагийн орчимд хүчтэй газар хөдлөлт болсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
АНУ-ын Геологийн ажиглалтын төвийн мэдээлснээр Сулавеси аралд 6.2 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон гэв.
Газар хөдлөлтийн голомт нь Сулавеси болон Малуку арлын хооронд орших Молуккагийн тэнгист байсан бөгөөд 6.5 магнитутын хүчтэй чичирхийлжээ. Индонезийн Онцгой байдлын газрын мэргэжилтнүүдийн мэдээлсэнээр газар хөдлөлтийн хүч, хамрах хүрээ нь их байсан ч хүчтэй цунами үүсэх аюулгүй байсан гэнэ. Харин газар хөдлөлтөд Сулавеси арлын умард зүгт орших Манадо болон Горонтало хэмээх хотууд хамгийн их өртжээ. Оршин суугчдынх нь мэдээлснээр хүчтэй чичирхийллийн нөлөөгөөр 10-аад байшин нурж, нэг хүн сураггүй алга болсон гэв.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ