Японд хэт халж байна
Японд хэт халуун болж байгаагаас долоо хоногийн дотор 827 хүн наранд цохиулж эмнэлэгт хүргэгдсэний нэг нь замдаа нас барсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тус улсын цаг уурын хүрээнлэнгээс мэдээлж буйгаар “Энэ жил Японд сүүлийн 50 жил болоогүй хэт халуун болж байна” хэмээн онцолжээ. Өнгөрсөн долоо хоногт 687 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Японд хэт халуун нар шарж байгаагаас 21 хүн амиа алдаж, 35 мянган хүн эмнэлэгт хүргэгдсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ.
1
Хэд хоног үргэлжилсэн их халалтын үеэр 8600 орчим хүн эмнэлэгт хүргэгдэн ирсэний тал хувь нь 65-аас дээш насны өндөр настай иргэд байсан гэнэ. Ийнхүү долоо хоногийн дотор наранд цохиулан хордлогод орсон хүний тоо хоёр дахин нэмэгдсэн нь эрх баригчдын санааг ихээхэн зовоож байгаа гэнэ. Түүнчлэн нэг өдрийн дотор зургаан хүн нас барсан тохиолдол бүртгэгдсэн тухай гамшгийн менежментийн агентлагаас мэдээлжээ.
Цаг уурчдын мэдээлж байгаагаар энэ долоо хоногт 30 градусаас илүү халуун байх төлөвтэй байгаа гэнэ. Тус улсын Засгийн газраас бүс нутгуудад яаралтай тусламж илгээж, дүүргийн эмнэлгүүдийн орыг нэмсэн гэж Ерөнхий сайд Шинзо Абе мэдэгджээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ