Жон Керри: АНУ бол төвийг сахисан, энх тайвны элч орон
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн “AFP” агентлагт өгсөн ярилцлагыг хүргэж байна.
6
-АНУ сүүлийн үед ямар асуудалд анхаарлаа хандуулж байна?
-АНУ-ын Засгийн газар Ойрхи Дорнод болон Украины асуудалд гол анхаарлаа хандуулж байна. Энэ асуудлууд хэтэрхий өргөн цар хүрээг хамарч буй. Мөн олон хүний амь насны асуудал хурцаар хөндөгдөж байна. Тиймээс алгасахын аргагүй боллоо.
7
-Саяхан Украины Ерөнхийлөгч Петр Порошенко зүүн хязгаарын хэд хэдэн хотод эрхээ тогтоогоод буй салан тусгаарлагчидтай хэлэлцээр хийж, улмаар гал зогсоох гэрээг амжилттай байгуулсан. Тиймээс Украинд тавьж буй АНУ-ын анхаарал бага зэрэг сулрах уу?
-Украиныг өмнөх шигээ тайван амгалан болгоход хугацаа их шаардагдах бололтой. Тус улс Оростой тааруухан харьцаатай байгаа. Мөн Петр Порошенко салан тусгаарлагч нарыг Орос зэвсгээр хангаж байгаа хэмээн хардаж буй. Үнэндээ өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхэлсэн эсэргүүцлийн жагсаал мөргөөлдөөний цаана буюу хөшигний ард Путин байгаа гэж бодож байгаа. Тэрбээр эх газрын бодлого явуулж, олны өмнө хүчирхийлэл үйлдэж буй. АНУ болон Ерөнхийлөгч Барак Обама энэ тухай хангалттай мэдээлэлтэй учир Орост үзүүлэх эдийн засгийн дарамтаа эрчимжүүлж байгааг ойлгоорой. Сүүлийн үед Украины асуудалд АНУ-ыг хөндлөнгөөс оролцож, Оросын эсрэг турхирч байна хэмээн буруутгах болсон. Үнэндээ АНУ дэлхийд энх цагийг авчрахын тулд яг л шүүхийн байгууллага шиг ажиллаж байна.
7
-Энэ ондоо багтааж Украины асуудал цэгцрэх болов уу?
-НҮБ-ын мэдээгээр Украины зүүн хязгаарын хотуудад амиа алдсан иргэдийн тоо аль хэдийнэ 2700 давсан гэсэн. Энэ бол эмгэнэл. Хэрвээ энэ ондоо багтааж Украины асуудлыг шийдвэрлэхгүй бол тус улсын Засгийн газар Орост алдсан Крымийг буцаан авахад асуудал үүсэх болно. Хугацаа өнгөрөх тусам Крымийн ард түмэн Орост ууссах эрсдэлтэй. Путиний дараагийн нүүдлийг мэдэхгүй учир Украин хурдхан цэгцрэх хэрэгтэй.
6
-АНУ яг одоо Украинд ямар үүрэг гүйцэтгэж байна?
-АНУ гурав дахь төлөөлөгч буюу ажиглагчийн үүрэг гүйцэтгэж байна.
6
-Украины асуудлаас гадна Ойрхи Дорнодын асуудал олон улсыг түгшээж байна. Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл энэ есдүгээр сард АНУ-ын иргэн, хоёр сэтгүүлчийн амийг хороож, агаараас явуулж буй цохилтоо цуцлахыг шаардсаар байгаа. АНУ Иракийг ямар аргаар хамгаалах бодолтой байна?
-Иракт 2001 оноос эхлэн иргэний дайн газар авсан. Нэг үгээр тайлбарлахад ирак хүмүүс өөрсдөө эх орноо хувааж, дотроо хагаралдуулсан. “Халифын вант улс” хэмээн өөрсдийгөө нэрлэсэн хэт даврагчид Иракт эзлэн түрэмгийлэх, алан хядах ажиллагаа явуулж байна. Харамсалтай нь хар багны ард нуугдсан тэр дайчид бүгд Ирак хүмүүс. Тэгтэл тэд цус нэгтэй ард түмнээ хүйс тэмтэрч байна. Энэ бол үндэстэний эмгэнэл. Америкийн ард түмэн тэднийг зүгээр хараад суухыг хүсэхгүй байна. АНУ-ын Ерөнхийлөгчөөр Барак Обама хоёр дахь удаагаа сонгогдсоны дараа Иракаас бүх цэргээ татаж, дахин цэргийн ажиллагаа явуулахгүй хэмээн ард түмэндээ амласан. Харин дээрх бүлэглэл хүчээ авсаны дараа түүхэндээ анх удаа Иракийн удирдлагууд АНУ-аас тусламж хүсч, хэт даврагч нартай тэмцэхийг хүссэн. Обама энэхүү саналыг хүлээн авсан ч явган цэргээ Иракийн газар нутагт хөл тавиулахгүй хэмээн мэдэгдсэн. АНУ-ын тусгай нисэх хүчин нийслэл Багдадаас 1000 км цаана байрлах “Халифын вант улс” хуаран руу агаараас цохилт өгч, ойролцоогоор 100 алан хядагчийг устгасан. Мөн алан хядах ажиллагааны золиос болсон хэдэн мянган иргэдэд хүнс болон сэтгэл санааны дэмжлэг өгсөөр байна. Нэг зүйлийг хэлэхэд, олон улсад АНУ-ыг бүх улсын хоолны сав руу өнгийдөг хэмээн харддаг. Тэгэхдээ, үнэнийг хэлэхэд дотоодын хямрал газар авсан бүх улс эхлээд АНУ-аас тусламж хүсдэг. Бид энх тайвныг дэлгэрүүлэхийн тулд бүгдэд нь зөвшөөрсөн хариу өгсөн учир энэ мэт нэг гүрнийг санаатайгаар гутаах зорилготой цуу яриа гарсан гэдэгт итгэлтэй байна.
7
-“Халифын вант улс”-ын тэргүүн Бакар аль-Багдад АНУ-ыг өдөр бүр заналхийлж, сүрдүүлж буй. Мөн тэдний барьцаанд АНУ-ын 10 иргэн байгаа гэж мэдэгдсэн. Иргэдийнхээ тухай мэдээллийг олж чадсан уу?
-Тус бүлэглэл АНУ гэлтгүй олон улсын толгойны өвчин болж байна. Тэд эрхээ тогтоож, тусгаар улс болохын тулд энэхүү алан хядах ажиллагаагаа үргэлжлүүлсэн хэвээр байх болно. Тиймээс яг одоо энэ бүлэглэлийг хөрснөөс арчих хэрэгтэй. Иракийн ирээдүйд энэ бүлэглэлийн хар сүүдэр бүү тусаасай. Бидэнд мэдээлэл дутмаг байна.
7
-Ерөнхийлөгч Обама тус бүлэглэлийн тэргүүн Бакар аль-Багдадыг энэ цаг үеийн Саддам Хусейн хэмээн мэдэгдсэн. Та адилхан бодолтой байна уу?
-Тийм ээ. Тэр бол орчин үеийн Саддам Хусейн. Ямар ч ялгаа байхгүй. Түүний үхэл ч Саддам Хусейн шиг байх болно.
7
-Хоёулаа мэдээж олон улсад өрнөж буй халуун сэдвүүдийн тухай ярилцаж байна. Хүмүүсийн хамгийн их мэдэхийг хүсч буй асуултуудын хүлээс бага багаар тайлагдаж буйд би хувьдаа баярлаж байна. Танд дараагийн асуултаа тавья. Энэ бол Палестин, Израйль, хэт даврагч “Хамас” бүлэглэлийн тухай?
-Өнгөрсөн сарын эхээр Израйль гурван хүүгийн үхлээс үүдэлтэй харилцан зөрчилдөөний улмаас Палестиний 2200 иргэн, Израйлийн 65 иргэн “Хамас” бүлэглэлийн 100 гаруй дайчин амиа алдсан. Мөн Газын зурваст амьдарч буй иргэдийн 90 хувь нь дүрвэсэн. Энэ бүх асуудалд Израйлийн Засгийн газрыг буруутгаж буй. Тэд эхлээд Газын зурвас руу гал нээж, “Хамас” бүлэглэлийн хуаран руу пуужингаар цохилт өгснөөр зөрчилдөөнийг эхлүүлсэн. Тэгэхдээ тэд харилцан бууж өгч, тодорхойгүй хугацаагаар гал зогсоож буйгаа мэдэгдсэн. Би энэ бүхэнд баяртай байгаа. Мөн тун удахгүй хоёр орны төлөөлөгчтэй биечлэн уулзахаар болсон. Тэд саналыг минь хүлээн авсанаа мэдэгдсэн. Тиймээс үр дүнтэй яриа болно гэдэгт итгэж болно.
7
-Иракийг “Халифын вант улс” бүлэглэл түгшээж буй бол Палестинийг “Хамас” бүлэглэл түгшээж байна. Ер нь Ойрхи Дорнод болон Африкийн зарим орнуудад эрх мэдэлтнээс илүү эрх мэдэлтэй хэт даврагчид олширсоор байна?
-Тиймээ. Хамгийн гол нь тэднийг хэн гэдэг айхаа мэдэхгүй эрхэм санхүүжүүлж, зэвсгээр хангаад байна гэдэг нь гол асуудал. Тэр эрхмийг мэдэхгүйгээр тэдэнтэй дайтах бол тоглоомын талбайд тоглож буйтай адилхан хэрэг.
7
-Баруун Африкийн орнуудыг түгшээж буй эбола вирусын улмаас өнөөдрийн байдлаар 2102 хүн амиа алдлаа. Тэдний хоёр нь АНУ-ын иргэн. Харамсалтай нь тэд халдварын бүсэд ажиллаж байсан эмч нар?
-Эбола вирустэй тэмцэхийн тулд АНУ эхний ээлжинд 75 сая ам.доллар гаргасан. Мөн АНУ-ын 50 гаруй эмчийн бүрэлдэхүүн эболаг зогсоох бэлдмэл гаргахаар ажиллаж байна.
7
-Хүмүүсийн дунд онцгүй яриа тарсан байна лээ. Эбола туссан АНУ-ын хоёр ч иргэн эдгэрсэн. Харин Баруун Африкийн оронд халдвар авсан иргэд амиа алдсаар байна гэж?
-Энэ талаар тодорхой мэдээлэл алга.
7
-Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэлөнгөрсөн дөрөвдүгээр сард Борно мужаас сургуулийн насны 227 охиныг хулгайлсан. Энэ хэргийн дараа АНУ-ын 20 гаруй тагнуулын ажилтлан тэдний байршлыг илрүүлэхээр хилийн дээс алхсан. Энэ хэрэг ямар шатандаа явж байна?
-Ганцхан АНУ бүхнийг төгс хийнэ гэж байхгүй. Бидэнд сайн нөхөр, хамтран зүтгэгч хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд, энэ хэргийг илрүүлэхийг тус улсын удирдлагууд хүсэхгүй байгаа.
7
-АНУ-ын дэлхийд эзлэх байр суурийн тухайд?
-АНУ бол төвийг сахисан, энх тайвны элч орон. Бид энх тайван, өөрчлөлтийн төлөө гартаа бамбай бариад тэмцэхэд бэлэн тийм л нөхөрсөг улс.
7
-Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай уулзах хүсэлтэйгээ саяхан илэрхийлсэн. Ямар хариу авав?
-Өнөөг хүртэл хариу аваагүй. Энэ залуугийн ямар үзэл бодолтой гэдгийг нь мэдэхийг хүсч байна.
7
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ